2019 оны 03 сарын 04

Хүн төрөлхтний соёлын биет бус өвд оруулсан Монголчуудын хамгийн том соёл бол Монгол Наадам юм. Монгол наадам соёлын биет бус өвийн нэг тоомохон үнэт зүйл бол Монгол Адуу, Төрийнхөө сүлдэнд залсан Монгол адуу бол Монгол хүний мөнхийн бахархал байдаг.

Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон Монгол наадам бол үндэсний уламжлалт соёлын өв болхоос биш, зөвхөн хурдан морины уралдаан, тэмцээн, спорт биш.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад Монгол Наадам соёлын биет бус өвийг бүртгүүлэхдээ “Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азрага, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгэсэн.

Хурдан морины уралдаан тойрсон маргаан нь Монгол Наадмын соёлын өвийн утга, мөн чанарыг алдагдуулж байна гэж үзсний учир хурдан морь сонирхогч, уяачдын маш олон санал хүсэлтийн дагуу бид “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, УЯАЧДЫН ХОЛБОО” нэртэйгээр нийт Монгол адууны төлөө зүтгэж яваа уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоодууд, бусад төрийн бус байгууллагуудтайгаа хамтран байгууллах санаачлага гаргаж байна.

Үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн Монгол адуугаа уралдуулах зорилгоор энэхүү холбоог байгуулах санаачлага гаргаж байна.

Бидэнтэй нэгдэж, хамтран байгуулахыг хүсвэл www.mongolnaadam.mn сайтаар орж, бүртгүүлэн “Монгол Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо”-ны гишүүний бүртгэл хийж, 2019 оны 04 сард болох Анхдугаар Их хурлын төлөөлөгчөөр оролцох боломжтой болно.  Мөн 88181181 дугаарын утсаар бүртгүүлэх боломжтой.

Сэтгэгдэлүүд
  • Уяач IP:66.181.160.93 2019 оны 03 сарын 05

    Та нөхөдийн санал санаачигыг дэмжиж байгаа олон уяач байгаа шүү, Амжилт хүсэе
Сэтгэгдэл