2016 оны 01 сарын 14

Монголчууд бид дээр үеэсээ адууны гэдэсний хөвөө болон хар гэдэс гэж ярьж ирсэн. Нутаг бүрт өөр өөрөөр ярьдаг байх. Хөвөөний илрэх гол шинж тэмдэг нь морь давхиад ирэх үед гэдэс нь их бага хэмжээгээр цардайж томорсон, амьсгаа ихтэй байдаг ба уяан дээр байх үед унгах, үе үе хөрвөөх үзэгдэл их гардаг. Өөрөөр хэлвэл уяаны гэдэс суухгүй цүдгэр хэмжээ хэвээр байдаг байна. Хөвөө нь адууны тэжээл боловсруулах эрхтний хэвийн бус үйл ажиллагаа мөн тэжээлийн хэмийн алдагдлаас болдог байна. Уяаны үед морины гэдсийг сойж идшийг багасгах хэрэгтэй байдаг. Энэ нь монгол адууны хувьд гэдэсний эзэлхүүнд их хэмжээний өөрчлөлт оруулахад хүргэдэг. Мөн халуун зунаар хөлс авч морины биеийн шингэний хэмжээ өөрчлөгдснөөс баас нь өтгөрч эхэлдэг байна. Дасгал сургуулийн үед биеийн булчингууд чангарч ирдэг байна. Мөн хэт хатуулаг ихтэй буюу хуурай өвслөг тэжээл  (ус бага уухлгах) өгснөөс мөн нарийн бүдүүн гэдэсэнд байгаа тэжээл гүйцэд боловсрохгүй болсноос үүсэж болдог байна. Үүнээс гадна шороо тоостой бохир тэжээллээс үүсдэг. Хөвөө (impaction) нь хатуу цуллаг бөөн хомоол байх бөгөөд гөлгөр гадаргуутай бөгөөд хятай болон умсаны заагт үүсдэг. Энэхүү Хөвөө нь адууны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд саад болж бөглөө үүсгэн гэдсэнд үүсж байдаг хийг гадагшлуулахгүй тодорхой хэмжээг нь түгжснээс гэдэсний хий үүсж амьсгаа ихддэг байна. Хөвөө авдаг Монгол ардын олон аргууд байдаг ч тэр бүр сайн нөлөөлдөөггүй. Хүндэрсэн үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний багасгах зорилгоор мэдээ алдуулагч хийн тайвшруулах арга хэмжээ авна. Эмнэлэгийн аргаар бол олон аргууд байдаг. Парафин( laxatives as paraffin oil) тослог бодисоор туулгадаж хөвөөг задалж гаргаж болдог байна.  Мэс заслын аргаар авдаг ч энэ нь Монголд одоохондоо боломжгүй. Эмчилгээний үр дүн харилцан адилгүй байдаг учир нь юунаас үүдсэн яг хаанa байршиж байгааг оношлох нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлнө.

Сэтгэгдэл