2016 оны 01 сарын 14

Гүрзийн Лонжид гэдэг хүн залуудаа Оном-мөрд адуугаа үзүүлж манай адуунд хурдалж мэдэх адуу байна уу гэсэнд, адууг нь харж харж эцэнхий зээрд даага зааж үүнийг уя! гэжээ. Лонжид тэр жилдээ зээрд даага уяж даянтуулж /баянходоодонд оруулсан/, шүдлэнд нь модгүй /барианд оруулж чадаагүй/, хязааланд нь дөнгөж барианд орох аяджээ.

Хурдан адуу шүү гэж азарга тавь гэснээр нь азарга тавьсан ч урам нь хугарч хязааландаа түрүүлсэн хээр азарга хүнээс авчээ. Хээр азаргаа уяад байтал Оном-мөр ирж соёолон зээрд азаргаа уя! гэв Лонжид арга буюу өвгөний үгэнд орж гологдмол зээрдийгээ уяв. Тэр жил зээрд азарга нь аман хүзүүлж, хурдан хээр нь айраггүй тарсан гэдэг.

Сүүлд Оном-мөр Лонжидын зээрд азарганы харцаганы мах ширгэснийг хоёр жил уралдаад зүгээр болох болов уу гэсэн, харин гурван жил болж байж зүгээр болдог адуу юм байна гэж ярьсан байдаг.
 

Т.Буяндаш, У.Буяндэлгэр "Хүлэгч" номноос

Сэтгэгдэл