2016 оны 01 сарын 14

1992 оны АХ-ын 71 жилийн ой Үндэсний их баяр наадмын хязаалан насны түрүү МУМУяач Д.Гарамжав агсаны алдарт гоё хүрэн моринд зориулсан дууг уншигч та бүхэндээ хүргэж байна. Гоё хүрэн нь хязаалан үрээ улсад түрүүлж, хойтон жил нь 9-д давхисан бөгөөд өвлийн болон бооцоот уралдаануудад олон удаа айраг түрүүнд хурдалсан хурдан ажнай билээ.

Тогтож ядсан түмэн сайхан хүлгүүдээс
Тасарч гарсан том хүрэн морь
Төрсөн биеийнхээ сайхныг гайхуулж гоё хүрэн хэмээн
Түмэнд хайрлагдсан түүхэн хүрэн морь

       Гарамжав манлайн голомтыг манасан
       Ганбат алдартын ганган хүрэн хэмээх морь
       Тогоруу адууны түүхийг бичилцсэн
       Түмэнд зартай гоё хүрэн минь ээ хө

Цахар өвлын жавар сөрөх хүүхэдтэй
Цантаж ирсэн өлчир хүрэн морь
Цугласан олонд сайхнаа гайхуулж гоё хүрэн хэмээн

       Гарамжав манлайн голомтыг манасан
       Ганбат алдартын ганган хүрэн хэмээх морь
       Тогоруу адууны түүхийг бичилцсэн
       Түмэнд зартай гоё хүрэн минь ээ хө

Өвлийн наадмын бооцоо бүхнийг эзэндээ
Өвөртлүүлж явсан өлзийтэй хүрэн морь
Өргөн олонд сайхнаа гайхуулж гоё хүрэн хэмээн
Өөрийгөө мөнхөлсөн өндөр хүрэн морь

       Гарамжав манлайн голомтыг манасан
       Ганбат алдартын ганган хүрэн хэмээх морь
       Тогоруу адууны түүхийг бичилцсэн
       Түмэнд зартай гоё хүрэн минь ээ хө

Сэтгэгдэл