2016 оны 01 сарын 14

Ах дүү алдарт хүлгүүдийн талаар эхний дугаартаа МУАУяач Д.Бат-Эрдэнийн хулан хээр, МУАУяач Д.Сугарын зэгэл, МУТМУяач Д.Ононгийн янзага зээрд, Ц.Энхбаярын хамар цагаан зээрд азаргануудын талаар хүргэж байсан бол хоёр дахь удаагийн дугаартаа Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул "АПУ" ХХК-ны захирал П.Батсайханы гуулин зээрд, Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул МУМУяач Г.Алтангэрэлийн их бага хоёр хүрэн үрээний талаар өгүүлэх гэж байна. 
2002 онд даага АХ-ын 81 жилийн ойн  улсын баяр наадамд  9-д хурдалж, Дундговь аймгийн 60 жилийн ойн наадамд түрүүлэн, 2004 онд хязаалан улсын наадамд айргийн гуравт хурдалж, 2005 онд соёолон улсын наадамд мөн айргийн гуравт хурдалж, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ойн наадамд 6-д давхиж, 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын наадамд айргийн тавд хурдалж, 2008 онд улсын наадамд зургаалж, Заамарын төвийн бүсийн уралдаанд түрүүлж, 2009 онд улсын наадамд айргийн тавд тус тус хурдлаад байгаа энэ эрдэнэт хурдан хүлэг бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул "АПУ" ХХК-ны захирал П.Батсайханы гуулин зээрд азарга билээ. Гуулийн зээрдийн эцэг нь хурцын шарга азарганы угшилтай шарга халзан азарга, эх нь Морин тойруулгын Плевин-Салхин азаргануудын эр охин талын цус орсон 3 дахь үеийн төл МУТМУяач Д.Ононгийн унаган буурал хоншоортой хүрэн гүү юм.
Мөн түүнчлэн гуулийн зээрдийн эх Морин тойруулгын Плевин-Салхин азаргануудын эр охин талын цус орсон 3 дахь үеийн төл буурал хоншоортой хүрэн гүүнээс 2005 оны АХ-ын 84 жил Үндэсний их баяр наадамд даага түрүүлж, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой Үндэсний их баяр наадамд шүдлэн түрүүлж, мөн онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумнаа зохиогдсон  Хөдөө арлын их баяр цэнгэл наадамд түрүүлж, 2007 онд АХ-ын 86 жилийн ой Үндэсний их баяр наадамд хязаалан аман хүзүүдсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул МУМУяач Г.Алтангэрэлийн дунд хүрэн болон 2007 оны АХ-ын 86 жилийн ой Үндэсний их баяр наадамд даага аман хүзүүдсэн Г.Алтангэрэлийн бага хүрэн үрээнүүд гарчээ. Энэ хоёр хүрэн үрээний эцэг нь Манлай уяач Г.Алтангэрэлийн улс, бүсийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүлж, хоёр айрагдсантүмний эх хүрэн азарга билээ.

www.mongolnaadam.mn Б.Ганпүрэв

 

Сэтгэгдэл