2016 оны 01 сарын 15

Завхан аймгийн Түдэвтэй сумын хаьяат МУАУяач Уснихийн Аюурзана баруун бүс нутагтаа онцгой сайхан нааддаг уяач. Эрхэм уншигч та бүхэндээ түүний улаан морь, саарал морь, хүрэн азарганых нь амжилтыг гэрэл зургийн хамтаар хүргэе. Улаан морь нь 1995 оны Сархайрханы даншигт соёолон морь айргийн гуравт хурдалсан /Завхан аймгийн Баянхайрхан сумын уяач Дэмбэрэлжавын улаан бор/ба тэр цагаас хойш аймгийн наадмууд болон сумдын ойд уралдах бүртээ айраг, түрүүнд хурдалсаар хамгийн сүүлд 2011 онд Түдэвтэй сумынхаа баяр наадамд 20-н настайдаа айргийн 5-д хурдалсан. Энэхэн цагт тодрон гарсан энэхүү эгэлгүй хурдан буян нь нийт 25 алт, 8 мөнгө, 7 хүрэл медальтай.

Улаан морины төрсөн дүү саарал морь нь 18-н түрүү, 4-н аман хүзүү, 7-н айраг авч байсан мөн л төрмөл хурдан хүлэг. 2003 онд Завхан аймгийн түүхт 80 жилийн ойд айргийн таваар хурдалсан ба шигшмэл морьдын ИХ ХУРД анхдугаар уралдаанд 23-д хурдалсан гэдэг. Харин хүрэн азарга нь Завхан аймгийн наадамд 2 түрүүлж, 1 аман хүзүүдсэн ба сумдын ойд олон түрүүлж, айрагдсан ба 16-н түрүү, 5-н аман хүзүү 3-н айраг авсан цуут хүлэг.

Оройн дээд Очирваань хайрхан, Отгон тэнгэр ууландаа сүсэглэсэн Завхан нутгийн дээрх гурван түмэн эхийн бусад амжилтыг сийрүүлэн хүргэе.

1. Завхан аймгийн түдэвтэй сумын МУАУяач Уснихийн Аюурзана улаан морины амжилтаас /саарал морины ах/ Амжилт: 1. 1995 онд “Сар хайрханы Морин эрдэнийн бат орших” даншиг наадамд айргийн 3-д 2. 1999 онд Баянхайрханы 75-н жилийн ойд тод магнай 3. 2000 онд Баянтэс суманд болсон “Тэсийн голын унага” даншиг наадамд айргийн 5-д 4. 2001 онд Завхан аймгийн баяр наадамд тод магнай 5. 2001 онд Хөвсгөл аймгийн Түмэл сумын ойд тод магнай 6. 2002 онд Увс аймгийн Өндөр хангай сумын ойд айргийн 3-д 7. 2004 онд Баянхайрхан сумын түүхт 80-н жилийн ойд тод магнай 8. 2004 онд Асгатын 20-н жилд тод магнай 9. 2005 онд Ховд аймгийн Чандман сумын түүхт 80-н жилийн ойд тод магнай 10. 2005онд Увсын аймгийн 80-н жил, барун бүсийн даншиг наадамд аман хүзүү 11. 2005 онд Завхан аймгийн баяр наадамд тод магнай 12. 2006 онд Завхан аймгийн баяр наадамд аман хүзүү 13. 2011 онд хамгийн сүүлд улс хувьсгалын 90-н жилийн ойгоор Түдэвтэй сумынхаа баяр наадамд 20-н настайдаа айргийн 5-д хурдалж байсан. Энэхэн цагт тодрон гарсан эгэлгүй хурдан буян байсан юм. /Нийт 25 алт 8 мөнгө 7 хүрэл медаль авч байсан/

2. Завхан аймгийн Түдэвтэй сумын МУАУяач Уснихын Аюурзанын хурдан саарал морь /1994-оны унага/ Амжилт нь: 1. 2003 онд Завхан аймгийн түүхт 80-н жилийн ойд айргийн 5-д 2. 2003 онд Завхан аймгийн Нөмрөг сумын түүхт 80-н жилийн ойд тод магнай 3. 2004 онд Өвөрхангай аймгийн “Хархорум”-д зохион байгуулагдсан Монголын шигшмэл хурдан морьдын “ИХ ХУРД-III” уралдаан урилгаар очиж уралдан 23-д хурдалсан 4. 2005 онд Завхан аймгийн наадамд аман хүзүү 5. 2005 оны “Увсын даншиг”-т 9-д хурдалсан ба тойргийн сумуудын баяр наадам болон бусад наадмуудад 18-н түрүү, 4-н аман хүзүү, 7-н айраг авч байсан үнэхээрийн хурдан буян байсан.

3. Завхан аймгийн түдэвтэй сумын МУАУяач Уснихийн Аюурзана хүрэн азарга Амжилт: 1. 2001 онд шүдлэн үрээдээ Завхан аймгийн баяр наадамд тод магнай 2. 2004 онд Баянхайрхан сумын түүхт 80-н жилийн ойд тод магнай 3. 2004 онд Асгат сумын түүхт 20-н жилийн ойд тод магнай 4. 2005 онд Завхан аймгийн баяр наадамд тод магнай 5. 2005 онд Ховд аймгийн Чандмань сумын түүхт 80-н жилийн ойд тод магнай 6. 2005 онд болсон Увсын даншиг наадамд 8-д 7. 2006 онд Идэр сумын “хамба хутагт”-ын 120-н жилийн ойд айргийн 4-д 8. 2007 онд Завхан аймгийн баяр наадамд аман хүзүү гэх мэт олон наадамд айраг, түрүү авч байсан хурдан буян байсан юм. /Нийт 16-н түрүү, 5-н аман хүзүү 3-н айраг авч байсан/

Завхан аймгийн Алдархаан сум Ганболдын СЭРЭЭДОРЖ

Сэтгэгдэл