2016 оны 01 сарын 15

Завхан нутгийнхаа хурдан хүлгүүдийг унаган нутгийн хүү Алдархаан сумын уугуул Ганболдын СЭРЭЭДОРЖ манай сайтаар дамжуулан алдаршуулж байгааг уншигч та бүхэндээ өмнө нь бид хүргэсэн билээ. Энэ удаад аймгийнхаа баяр наадамд долоо түрүүлсэн домогт хурдан ажнай Алдархан сумын уяач н.Шадарын улаан бор морины гэрэл зургийг хүргэж байна. Бор морь Завхан аймгийн наадамд долоо түрүүлэхдээ 1964 - 1969 оны хооронд завсаргүй зургаан жил түрүүлж “Аймаг даяар дуурсагдах дархан хурдан хүлэг” цол хүртэж, 1971 онд долоо дахиа түрүүлсэн  гэдэг. Алдархан сумын Богдын голын энэхүү домогт хүлэг 1964, 19667 оны аймгийн баяр наадамд Ш.Бавуудоржын нэр дээр, 1965, 1966, 1968, 1969, 1971 оны баяр наадмуудад н.Шадарын нэр дээр уралдаж байсан байна.

Сэтгэгдэл