2016 оны 01 сарын 15

Пума хул буюу Торгон хул. Энэ нэрийг дуулаагүй морь сонирхогч нэгээхэн ч үгүй байх. МУАУ Нямдэлэгийн Баатар уяач улс, бүс болоод Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд нийт 4 түрүүлгэж, 5 айрагдуулсан байдаг. Дархан-Уул аймгийн МУАУяач Б.Санжсүрэнгийн Жаргалант угшилтай хурдан хар азарганы төл, Хэнтий гаралтай гүүний унага. Пума хул азарга нь аймгийн наадамд 5 түрүүлж, 2003 онд Орхон аймагт болсон “Эрдэнэт уулын овоо тахилга”, Хангайн бүсийн хурдан морины уралдаанд айргийн 3-т, Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах “ИХ ХУРД 3” уралдаанд айргийн дөрөв, 2005 онд өвлийн Дүнжингаравын бооцоот уралдаан болон бусад бооцоот уралдаануудад 5 түрүүлж, 2 аман хүзүүдэн, улсын их баяр наадамд 17-д давхин 2006 онд Дүнжингаравт аман хүзүүдээд Төв аймаг, Багануурын өвлийн уралдаануудад аман хүзүүлж, Шарын голын 30 жилийн ойн наадамд аман хүзүүлдэж, 2007 онд улсын наадамд айргийн дөрөвт, 2008, 2009 онуудад  Дүнжингаравт түрүүлж, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой Хангайн бүсийн уралдаанд айргийн 5-д, Авзага дүнжингаравт мөн түрүүлсэн хурдан ажнай билээ.

Энэхүү гайхамшигт хурдан хүлэгт зориулсан "Торгон хул" дууг МУСТА Э.Төрмандах дуулж олны хүртээл болгоод байна.

Сэтгэгдэлүүд
  • hishigjargal IP:103.26.193.162 2016 оны 01 сарын 19

    Araggui hurdan buyandaa tahij howor toroh buyan shuu
Сэтгэгдэл