2016 оны 01 сарын 15

Дуучин: А.Хосбаяр /МУСТА/
Шүлэг: Н.Энхбаатар /МУСТА/
Хөгжим: Д.Цэвээнравдан /УГЗ/

Адуутай намар

Ангир дэлхий цагийн айланд
Айраг найраг дүүрэн байна
Анир ялдамхан талын бүүвэйнд
Аав л ээжээ дуулан байна
Ардын дуутай найрын хөдөө
Айлын бүсгүй хайрын болзоо
Алтан өвстэй хуурын холбоо
Адуутай намар ийм л сайхан
Тогоруу дэрсний намуун айзамд
Тормогор чамдаа ханьсан байна
Томоогүй насныхаа нандин хайранд
Тэргүүн өндөр давхимаар байна
Ардын дуутай найрын хөдөө
Айлын бүсгүй хайрын болзоо
Алтан өвстэй хуурын холбоо
Адуутай намар ийм л сайхан
Адуу үүрсэх үүрийн гэгээ
Амин нутгаа тольдон сууна
Ариухан чинийхээ итгэл сэтгэл
Амьдрал дэвжээн жарган байна
Ардын дуутай найрын хөдөө
Айлын бүсгүй хайрын болзоо
Алтан өвстэй хуурын холбоо
Адуутай намар ийм л сайхан /х2/

Сэтгэгдэл