2016 оны 01 сарын 17

Монгол бөх-номын сан хэмээх үндэсний бөхийн түүхэнд гарсан 500 гаруй бүтээлээс цувралаар танилцуулдаг булан маань энэ удаа БӨХ сонины сэтгүүлч бүсгүйн нэгэн номыг онцолж байна.

Үндэсний бөхийн төрлөөр бичдэг цөөхөн эмэгтэй сэтгүүлчийн нэг Сэнгэбазарын Бадамгарав үндэсний бөхийн гурван туурвилтай.  "Надад бодлоо дэлгэсэн бөхчүүд" ном 2011 онд хэвлэгдэж байсан билээ. Тэгвэл сэтгүүлч бүсгүй хоёр дахь номоо мөн өөрийн ярилцлагуудаар бүтээж "Надад бодлоо дэлгэсэн бөхчүүд-2" нэртэй гаргасан билээ. Тус номонд дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяраас эхлээд С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр тэргүүтэй өнөө цагийн олон шилдэг хүчтэний ярилцлага багтсан юм. 

 

Сэтгэгдэлүүд
  • зочин IP:202.179.31.112 2016 оны 04 сарын 27

    маш сайхан сэтгэгдэл байна өшөө олон бөхчүүдээ бичвэл сайн байна
Сэтгэгдэл