2016 оны 01 сарын 17

Мөнгөнморьт гэхээр бөх сонирхогчдод халхын нэгэн алдарт хүчтэний нэр санаанд буудаг билээ. Нутаг орноороо овоглож Мөнгөнморьтын Чимэд арслан төрийн наадамд гурвантаа үзүүр түрүүнд шалгарч, нэг удаа арав даван түрүүлж, хоёр удаа ес даван үзүүрлэн өнгөрсөн зууны манлай цолтон болсон, хурц дайчин хурдан шаламгай барилдаантай домогт хүчтэн байлаа.  

Арслангийн талаар сонин содон яриа их бөгөөд засуул дээрээ гаран дэвж байхад нь гутлын хоншоороо онгилогдсон чулуу үсэрч засуулынх нь хөмсөгийг сэтэлсэн, гараад өрсөлдөгч рүүгээ харваж дайрахад тоосон дунд барилдаж байгаа хоёр бөх харагдахаа больдог гээд ардын дунд түгсэн яриа элбэг билээ.

Монгол гэдэг нэгэн нэрийг ид хав, эрдэм чадлаараа дэлхийн түүхнээ хэзээ ч арилшгүйгээр, баларшгүйгээр сийлж чадсан бидний монголчуудын оройн дээд  их шүтээн эзэн Чингэс хааны маань унасан газар угаасан усыг дэрлэж мэндэлсэн зууны манлай бөх Мөнгөнморьтын Чимэд арслангийн намтрын товчооныг баринтагласан ном нь 2013 оны Зууны манлай арслан Мөнгөнморьтын Чимэд юм. Ч.Лхамсүрэн, Ч.Дэчинцэрэн нар эмхтгэсэн.  5.75 хх 91 хуудас

Сэтгэгдэл