2016 оны 01 сарын 17

Сумын начин Данзангийн Пүрэв 1949 оны арваннэгдүгээр сарын 12-нд Норовлин сумын нутаг Бордоо гэдэг газар “Амирт” овогт уран дархан Данзангийн гутгаaр хүү болж төрж билээ. 1958 онд сумынхаа бага сургуульд элсэж Дадал, Биндэр сумын дунд сургуульд элсэн суралцаж 1966 онд 8-р ангийг төгссөн. Ингээд удмаа дагаж “Хамтын хүч” нэгдлийн гишүүн болсон. Хэдэн жил хар бор ажип хийж байгаад Төв аймгийн Баяндэлгэр суманд байсан Архустын тракторын курст суралцаж ирээд бага ангийн багш болж энэ албандаа үнэнч зүтгэсээр яваа буурал юм. Түүний эхнэрийн ах Сэдэдийн Жамсран Галшар сумын наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн сумын начин цолтой хүн байжээ.

-Танай дээд удмын хүмүүсийг сайн дархан, морь сайн уядаг гээд гайхалтай хөдөлмөрч хүмүүс байсан тухай онөөч гэсэн ярьдаг юм билээ. Бусдад үлгэр жишээ болж явсан өвөг дээдсийнхээ талаар сэтгэл сэргээсэн яриа өрнүүлэхээс гадна таныг барилгын зураг төсөл гаргадаг гээд хүмүүст буян болсон олон, сайхан буянт үйлс бүтээсэн гэдэг юм билээ. Энэ тухайгаа дурсвал сонин байх болов уу. 

- Манай аавыг “Дархан” Данзан гэхээр Хэнтий аймгийн зүүн сумдынхан андахгүй. Аав маань гайхалтай сайн дархан хүн байлаа. Хийсэн галын хайчийг нь сахлын чимхүүрний оронд хэрэглэж байсан гээд боддоо. Манайх одоо ч гэсэн аавынхаа хийсэн галын хайчаар нь зуухаа хутгаад сууж байна. Хийц сайтай юм хэзээ ч хуучирдаггүй гэдэг үнэн юм даа. Аавын маань төрсөн дүү “Амирт”-ын Гомбосүрэн гэдэг уран дархан хүн байсан. Түүний ирлэсэн сүхээр нь хүний толгойн үсийг авчихдаг байсан юм. Мөн “Цовоо” Гомбо гэдэг ах маань морь гаргууд сайн уядаг уяач хүн байлаа. Нэг наадмаас гурван түрүү дор хаяж авдаг гээд ярих юм бол их түүх бий. Хар морь нь өндөр настай байхдаа сумын наадамд уралдаад түрүүлж ирээд амьсгал хурааж байсан юм. Энэ хичээл зүтгэлийг нь өндөр үнэлж аймгийн алдарт уяач цол өгсөн. Аавын эмэгтэй дүү Цэрэндулам гайхалтай уран хүн байсан. “Улсын ударник” болж явсан юм. Миний ажил үйлсийн тухайд гэвэл сумын төвд сургууль, цэцэрлэг, соёлын төвийг барихад гардаж оролцсон. Сургуулийн спортын заалны зураг төслийг би хийсэн. Одоо өөрийн хүч хөдөлмөр шингэсэн байшингуудаа харахад сайхан л байдаг юм.

-Одоо хоёулаа хамгийн гол сэдэв болох бөхийнхоо тухай яриандаа оръё. Таныг чинь Самбо бөхийг Норовлин сумандаа анх хөгжүүлсэн бөхийн том зүтгэлтэн гээд ярих зүйл ихтэй хүн гэж бөхийн хорхойтнууд маань ихэд магтдаг юм билээ. Мөн анх бөх болж байсан тухайгаа яриач. Бидний бүтээж буй энэ ном  Норовлин сумаас төрөн гарсан бөхчүүдийн түүх намтрыг мөнхлөн үлдээх учраас та өөрийнхөө барилдаж явсан он жилүүдийн талаар болон нэгэн дэвжээнд түрүү булаалдаж байсан бөхчүүдийнхээ тухай хуучлаач. 

- Надад бөхийн эрдмийг анх заасан ачтан бол Баян-Адарга сумын уугуул Хэнчбиштогоо гэдэг хүн юм. Энэ хүн одоо Бэрх тосгонд амьдарч байгаа. Биднийг бөх гэж юу байдгийг мэдэхгүй байхад Хэнчбиштогоо ах бөхийн гараа дэвээ, шаваа, мэх зэргийг заасандаа. Намайг Архустын тракторын курст суралцаж байхад хожмоо Хэнтий аймгийн наадамд таван удаа түрүүлсэн Баян-Адарга сумын уугуул, аймгийн хурц арслан Доржийн Галсантөмөр хамт суралцаж байлаа. Манай Галсантөмөр нүцгэлээд барилдах үнэхээр дургүй. Бид Галсантөмөрийг ятгаж байгаад барилдуулна. Энэ гайхалтай бөхтэй нэг тогооноос хоол идэж цайгаа хуваагаад ууж байснаа бодохоор одоо бахархаж суудаг юм. 1975 онд Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сумаа төлөөлж 57 кг- н жинд барилдсан. Их хөгтэй бэлтгэл хийх заал танхим, дэвжээ байхгүй ямар сайндаа ямааны арьсан дээр моост хийж сурч байхав дээ. Иймэрхүү ая зантай бэлтгэл хангаж байгаад барилдсаи. “Жижиг” хэмээх О.Бямбаа гэдэг багштай нэгдүгээр байрын төлөө барилдаад ялж анх удаа аймгийн аварга болж байлаа. Ингээд зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Баруун-Урт хотод болоход Дорнодын Энхтайван, Сүхбаатар аймгийн Бумчаасүрэн нарыг ялж улсын аварга шалгаруулач тэмцээнд оролцож Самбо бөхийн спортын мастер Я.Доржид ялагдсан. Энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын мастер Дөшчулуун шагналт байргүй салж дэлхийн аварга Пунцаг түрүүлж билээ.

1976 онд би дахиад л 57 кг-д Самбо бөхийн аймгийн аварга болсон. Бүсийн аварга нь манай аймгийн төв Өндөрхаан I зохиогдсон юм. Миний гол өрсөлдөгч бол багын маань найз халгай хочит Сүхбаатар байлаа. Манай аймгийнхан Сүхбаатарьн маань барилгын “Хангай”-ХХК-ний дарга асан Амгалангийн жолооч байсан гэхээр андахгүй болов уу. 1976 онд Сүхбаатар маань тэр үед Дорнод аймагт хугацаат цэргийн алба хааж байсан юм. Найз маань Дорнод аймагт түрүүлээд ирдэг байгаа. Манай найз чинь унаа холтой, мэдрэмж их сайтай лут бөх байхгүй юу. Би арай л гэж Сүхбаатарыгаа ялаад дараагийн тойрогт Дорноговь аймгаас шалгарч ирсэн Баттөмөр гэдэг залууг буулгаж авснаар Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод болсон улсын аваргын тэмцээнд би хүрэл медалийн төлөө “Эрх чөлөө” сонины ажилтан Мөнх-Эрдэнэ гэдэг залуутай барилдаад ялж яваад түүнд тонгоруулж ялагдаж 4-р байр эзэлсэн. Намайг улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байхад хожмоо дэлхийн таван удаагийн аварга болсон гавьяат тамирчин Г.Жамсран арван долоохон настай хүүхэд анх удаагаа насанд хүрэгчдийн аваргад оролцоод түрүүлж байлаа.

1977 онд би аймгийн аварга болж бүсийн тэмцээн Дорнод аймагт болоход Дорноговийн Баттөмөрт ялагдсан. 1978 онд Самбо бөхөөр аймгийн аварга болсон нийт аймагтаа 4 удаа түрүүлж бүсээс 2 удаа гарсан юм байна. Чөлөөтөөр 57-кг-д аймгийн аварга болж явлаа.

Үндэсний бөхийн тухайд гэвэл би голдуу сумынхаа наадамд барилдсандаа. 1976 онд сумынхаа наадамд барилдаж аймгийн заан Наваанжанцангийн Юратай үлдэж үзүүрлэсэн юм. Би энэ барилдаанд сумын наадамд олон түрүүлсэн Лувсанчүлтэмийн Арслантай тунаж барилдаад давсан. Н.Юра том Даваажавыг амлаж барилдаад хаяж байсан юм. 1985 онд аймгийн начин Паламын Дарамтай үлдэж үзүүрлэсэн бол үүнээс хойш арван жилийн дараа нь 1995 онд аймгийн начин бөл хэмээх Д.Цогтбаатарт унаж сумынхаа наадамд гурав дахиа үзүүрлэхдээ 46 настай байлаа.

-Таныг өөрөө барилдахаасаа гадна олон шавь нар нь аймаг, орон нутгийн тэмцээн уралдаанаас муугүй амжилт гаргаж байсан талаар танай сумын иргэд ярих дуртай юм билээ. Самбо бөхийг нутаг орондоо хөгжүүлэхэд таны оруулсан тус дэм асар их гэдэг. 

Мөн та ид барилдаж байх цагтаа хоёр гартаа 40 бетонтой ус барьчихаад энийг харж байна уу, гэж өрсөлдөгч бөхдөо харуулан аархаж явсан гэдэг. Мөн нэг удаа Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт болсон орон нутгийн чанартай наадамд аймаг, сумын цолтой бөхчүүдийг илүүрхэн даваад түрүүлж байсан тухай бахархан ярьдаг. Та энэ тухайгаа дурсаач. 

-Би Самбо бөхийг сумандаа хөгжүүлэхэд гар бие оролцож явсан хүний нэг. Миний шавь нар сайн барилдаж байсан. Аймгийн начин, Самбо бөхийн спортын мастер, улсын аварга Арслангийн Мөнхбаяр болон, аймгийн начин Очирын Ганболд, З.Гансоронзон, бөл хэмээх Д.Цогтбаатар Т.Ариунболд, сумын наадамд таван удаа түрүүлсэн Хандаагийн Ононзул, Хурхын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртсэн Ш.Чулуунбаатар, сумын заан Т.Буянбат, сумын начин Н.Батхуяг, Дорнод аймгийн Спорт Хорооны бөхийн дасгалжуулагч Дашдондогийн Бямбацэрэн гээд дээхэн үеийн шавь нараас гадна Ёндонгийн Ганбямбыг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулж байлаа,

Эрээний тэрэгний үйлдвэрт чинь 1987 онд болсон явдал. Үйлдвэрчний эвлэл байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болсон юм. Энэ барилдаанд бөхийн хувцас баригчаар очсон юм. Гэтэл 64 бөх барилдуулах болсон чинь бөхийн тоо дутсан тул намайг барилдуулах боллоо шүү. Би ч яахав азны юм гэж бодоод барилдлаа. Аймаг сумын цолтой арван таван бөх хүч үзсэн юмдаг. Аймгийн заан Батмөнх, аймгийн начин З.Гансоронзон, аймгийн начин Эрдэнэсайхан нарыг шороодуулж, үзүүр түрүүнд аймгийн заан Н.Юратай үлдэж түрүүлсэн. 37 настай байж шүү.

 

“Норовлин сумын 64 бөх” номноос

 

 

Сэтгэгдэл