2016 оны 01 сарын 17

Тууварч алиа Чойм, гялаан жаажаа хоёр хонь, vхрээ бөөрлөн Хатгалын мал баазад дөхөн буужээ. Хангай газрын өтгөн сахлаг өвс хивсээр хоносон соёолон шар сvvжээ хугалснаас яраглан хэвтэнэ. Нядлахаас өөр боломжгvй ч жирийн тууварчид ямар мэдэл байхав. Хэл дуулж хvрч ирсэн мал тууврын эмч “Тэргэний тэвшин дээр ачаад өгвөл аваад явъя. Эсвэл өөрсдөө хэрэглээд төл” гэж лvндэн буулгах vеэр цэрэг хувцас /бодвол сэргийлэх /- тай бахим шар залуу ирж таарчээ. Мөнөөх залуу тууварчдын гуйснаар бараг л ганцаараа гэмтсэн шарыг “Газ –51” тэргэний тэвшин дээр өргөөд тавьчихав.

Тэд хоол цай буцлах хооронд энэ тэрийг хөөрөлдөх зуур алиа Чойм “Дvv минь ямар цолтой хэн гэдэг бөх вэ? Холын тууварчид биднийг төлбөрт өртөхөөс аварсанд гялайлаа” гэхэд нэр Ванчинхорол аймагтаа бол арай зvгээргvй ээ гэж хэлээд нэгэн залуугийн зураг vзvvлж “Энэ залууг vзэгдвэл яаралтай хэл дуулгаарай” гэж захиад явжээ.

Энэ тухай нутагтаа ирсэн хойноо зээ Б.Жамбалд хэлснийг “Алтайн хөгжил” сонинд бичиж явуулжээ. Тэгтэл сонины мэдэлтэнгvvд “1-р нvvрт намар цагийн тарган vхэр өргөнө гэдэг хэт vнэмшилгvй явдал. 2-рт малаа хооронд нь мөргөлдvvлж, нийгмийн хөрөнгөд хайр гамгvй хандана гэдэг дэндvv хариуцлагагvйх учир нийтэлсэнгvй” гэсэн хариу ирсэн билээ. Бидний хэдэн банди нар АХ-ын 40 жилийн ойгоор Хөвсгөлийн Ванчинхорлоо гэж vхэр өргөдөг залууг улсад тvрvvлж, vзvvрлэх мэтээр ярьж, хvлээж байлаа.

Ахимаг насны, алс нутгийн хоёр тууварчинд “ Албан ажлын эрхээр яаруу сандруу саатаад явлаа. Дvv чинь хойтон жил /1961/ улсад зодоглоно. Цол авах даваанд хvрч чадвал та нар аяндаа сонсоно. Сураггvй бол дор даваанд заларчээ гэж бодоорой” гэж хэлээд босчээ. Мөнөөх залуу хэлсэндээ хvрч МБАТ-ний анхдугаар спартакиадад зодоглосон ч одоогийнх шиг радио, телевизээр тэр бvр нэвтрvvлдэггvйгээс амжилтыг мэдэх боломж олдсонгvй. Харин улсын наадамд 5 давж начин болсныг танил айлын радиогоор сонсож майхандаа ирээд нөөцний шил нэрмэлээ хуваан тэмдэглэсэн vнэн бөлгөө. Ванчинхорлоо начны бяр хvчний тухай олон яриа байдаг. Ид гучин хэдэн настайдаа агнасан баавгайгаа vvрээд явж буй зургийг “Бөх” сониноос vзсэн гэдэгт найдна. Хөвсгөл аймгийн арслан Ванчинхорлоо МБАТ-ний спартакиадын 28 бөхөөс 13 давсан амжилт vзvvлэхдээ өөрийнхөө бэлтгэл дутууг ойлгожээ.

1959 оны өвөл долоо хоногийн томилолтоор хотод ирэхдээ СТО-нд нэг даваад нутгийн бөх Гvрбадамд сурснаараа өмсөөд орхитол Ванчинхорлоо нь өмссөн зvvн гарын барьцыг алдуулж гуд татаад өвдөглvvлчихэв. Гvрбадам нь Ванчинхорлоогийнхоо сайрсныг шагширч заан болоорой гэж ерөөжээ. Болзлоор 24 давсан бөхөд заан өгнө гэж зарласан байв. Эцсийн дvн гарахад найз хоёр 13,13 давж дундуур байр эзэлсэндээ дvгнэлт хийн улсын наадмаар заавал цол авна гэж тохиров.

Цол авах 5-ын даваанд харимал хоёр Чимэд-Очир, Цэвээнравдан аваргууд цолоо дуудуулах их л удах мэт санагдаж байсан гэдэг. Хэн хэн нь начин болоод биесээ тэврэлдэн зогссон ховор зураг байдаг гэж сонссон ч сураглаад олдсонгvй. Засуул Баяраад магадгvй гэнэ лээ. Дөчин жилийн ойгоор заан, начин болсон Гvрбадам Ванчинхорлоо хоёр хэн хэн нь сэргийлэх байгууллагаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн болохоор ойр дотно vерхдэг байсан нь мэдээж. Энэ зургаас у/н Хөвсгөлийн Ванчинхорлоо гэгч ямархуу бөх явсныг хойч vеийнхэн төсөөлөн ойлгох буй заа.
Бөх сонин
 

Сэтгэгдэл