2016 оны 01 сарын 16

"Түмний эх" студийн бүтээл монгол улсын алдарт уяач Ажгаагийн Алтангадасын хөрөг нэвтрүүлгийг уншигч, үзэгч та бүхэндээ хүргэж байна. Энэхүү нэвтрүүлэг маань сар шинийн өдрүүдээр Эх орон телевизийн эфирээр үзэгч та олонд хүрсэн ба тухайн үед үзэж амжаагүй болон гадаадад суугаа элэг нэгт Монгол түмэндээ хүргэхээр ийнхүү Mongolnaadam.mn сайтын видео буланд байршууллаа. Та бүхэн таалан болгооно уу...

Арын хангайн алдарт Алтангадасын оролцсон "Түмний эх" нэвтрүүлгийг Төв аймгийн Баян сумын нутаг Их хангай уул, Мэргэн нуурын хөвөөнөөс түүний адуун сүрэг дээр очиж бэлтгэсэн билээ. Алдарт уяач маань Д.Онон манлайгаас Мөнх төрийн мөнгөн магнайн удамтай халзан үрээ авч төрийн наадамд түрүүлгэж айрагдуулан, түүний төл хурдан цавьдар үрээг хэрхэн сайн уяж уралдуулсан хийгээд, унаган адуугаа нэрд гаргаж, өөрийн багш Ц.Аюуш манлайн талаар, түүний толгой хаядаг хээр морины тухай халуун сайхан яриа өрнүүлсэн юм.

Сэтгэгдэлүүд
  • Алдартын ач хүү IP:103.23.51.4 2016 оны 01 сарын 18

    Сайхан сайт нээгсэн д баяртай бна . Бичлэгний дүрс харагдахгүй дуу нь л яваад бна даа. энэ тал дээр тайлвар өгнө үү ...
  • Purev-ochir IP:89.162.100.71 2016 оны 01 сарын 21

    Saihan newtrvvleg bolson bn vzeed bvr setgel sanaa saihan bn bayrallaa bayrallaa
  • Наадам IP:43.242.242.51 2016 оны 01 сарын 26

    сайхан нэвтрүүлэ олжээ
  • lol IP:202.179.10.74 2016 оны 01 сарын 27

    өөрийгөө ярихаас илүү багшийгаа илүү ярьдаг сайхан эр хүн байна даа
  • uuganaa IP:202.131.234.131 2016 оны 03 сарын 05

    Oird goe nevtruuleg yaagaad oruulahgui bgaa tsagaan saraar hiisen goe nevtruuleg bhgui yu
  • Монгол IP:202.179.25.237 2016 оны 04 сарын 29

    Босоо хийморьтой Монгол эр хүн шүү дээ
  • Жаргал IP:202.21.120.62 2016 оны 05 сарын 19

    Сайхан нэвтрүүлэг болжээ Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье Манай ангийхан болон нутгийнхан чамаар бахархдаг шүү
Сэтгэгдэл