2016 оны 01 сарын 18

Сүүлийн жилүүдэд хурдан морины үнэ эрс өссөн ч моринд дуртай бизнесмэнүүд, уяачид маань хурд нь тодорсон болон удам угшил сайтай битүү адууг үнэ хайрлахгүй авдаг болсон билээ. Хоёр талын харилцан ашигтай хурдны наймаа нь малчдын маань амьдрал ахуйд ч их өөрчлөлтийг оруулж байна. Тиймээс хурдан адуу гэдэг үнэтэй байх ёстой гэж мориныхон ч ярьдаг. Харин энэ жилийн хувьд адууны үнэ урьд жилүүдийнхээсээ нэлээдгүй буурсан тал ажиглагдах боллоо. Өнөөгийн эдийн засагтай холбоотой биз дээ.  Хүлэг эрдэнэ морио дээдэлсэн химорилог эрчүүдийн дунд явагддаг "Хурдны наймаа"-ны талаар хийморь.мн сайтыг эрхлэн ажилуулдаг байхдаа морины хорхойтнууд та бүхэндээ цаг тухай бүрд нь дуулгадаг байлаа. Харин одоо mongolnaadam.mn сайтаараа дамжуулан уншигч та бүхэндээ хүргэж байхаар боллоо. 2015 онд хурдны наймаа харьцангуй цөөн явагдлаа.

Дэмбээ загал Баатарын Даваадоржийнх боллоо: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ААУ Адъяагийн Мөнхбаярын дэмбээ загал гэж бүсийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдаад байгаа идэрхэн хурдан ажнайн эзэн  солигдож Өвөрхангай аймгийн Уянга сумын ААУ Баатарын Даваадоржид очлоо. Загал морь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ААУ Борын Дондогийн хүү Дагвадоржийн унаган адуу бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын ААУ Д.Эрболд уяа сойлгыг нь тааруулдаг. Загал морины эзэн солигдсон ч уяач нь солигдоогүй гэдгийг уншигч та бүхэндээ дуулгая.

Зүүн бүсийн түрүү даага Гончигбатын Батболдод очлоо: 2015 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын 90 жилийн ой болон зүүн бүсийн даншигт тус тус түрүүлсэн Халзан сумын уяач Дондовдоржийн хээр даага зарагдаж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Г.Батболд /зүүн бүсэд хязаалан айрагдсан Төгс зээрдийн эзэн/ -ынх боллоо. Мөн түүнчлэн зүүн бүсийн шүдлэнгийн уралдаанд гуравт хурдалсан Дорнод аймгийн Матад сумын уяач  Д.Цогтжаргалын хүрэн үрээг авсан.

Халзангийн хурдан хээр азарга Л.Цагдэлэг тод манлайд ирлээ: Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Шагдарсүрэнгийн Цогт-Эрдэнийн хээр гэж идэрхэн азарга гарж ирсэнийг морины хорхойтнууд андахгүй мэдэх бизээ. Азарган соёолон Халзан сумандаа түрүүлээд Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд тавлаад 2015 онд хавчиг азарга Уулбаянд аман хүзүүдээд Халзан сумынхаа 90 жилийн ойд түрүүлж, зүүн бүсэд наймаар хурдалсан. Хээр азарганы эзэн солигдож Тод манлай уяач Лхагхвын Цандэлэгт ирсэн бөгөөд Манлай уяач Ононгийн Батбилэг уяа сойлгыг нь тааруулж энэ жилийн том наадмуудад шандас шалгах юм гэнэ лээ.

Зүүн бүсэд тавалсан хязаалан МУТМУ Д.Дагвадоржид ирсэн: Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн даншигт айргийн тавд хурдалсан Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач А.Мэндбаярын буган үрээ хэдхэн хоногийн өмнө Тод манлай уяач Д.Дагвадоржид ирлээ.

Улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн тухайд иймэрхүү наймаанууд явагдлаа. Эдгээрээс гадна Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойд аман хүзүүдсэн Батхолбоогийн хээр азарга Ховдруу зарагдсан. Одоо Багануурт тэжээгдэж байгаа. Мөн АХ-ын 94 жилийн ойн их насны уралдааныг газар дээрээсээ хөтөлж, газрын цээжинд гартал ганцаараа явсан Балдангийн Ганболдын хүрэн морь Ш.Мөнгөншагайд ирсэн. Энэ хүрэн морь 2015 онд Төв аймгийн Цэцээгүний хурд болон МУ-ын хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын наадамд тус тус айрагдсан билээ. Дарьганга сумын 90 жилийн ойд айрагдсан Эрдэнэцагаан сумын уяач Хачингийн Сүхбаатарын бор үрээ Сэлэнгийн Төрмөнх гэдэг хүнд ирсэн ба 2015 оны зүүн бүсийн хязаалан, шүдлэнгийн айраг, дааганы түрүү гээд олон хурдан үрээнүүд нэг уяанд сойгдохоор болсон ба Мөнххаан сумын ААУ Н.Гэрэлт-Од уяа сойлгыг нь тааруулхаар болсон. 2014 онд Төв аймагт айрагдаж, өнгөрсөн жил Өндөргэгээнд айргийн архнаар хурдалсан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач М.Ариунболдын бор үрээг Говь-Алтайн Мөнхнасан авсан. Өнгөрсөн жилийн зүүн бүсэд зургаад хурдалсан зээрд морь Б.Цэрэнбалтав прокурот ирсэн.

Дээрх наймаанууд бүгд 30 саяас дээш хийгдсэн наймаанууд юм.

www.MONGOLNAADAM.mn Б.Ганпүрэв

 

Бүсийн наадамд 1 түрүүлж, 1 айрагдаад байгаа Дэмбээ загал. Өвөрхангайн Б.Даваадоржид ирсэн.

Зүүн бүсийн дааганы түрүү Г.Дондовдоржийн хээр. Хөвсгөлийн Г.Батболдод ирсэн.

Зүүн бүсийн шүдлэнгийн гурав Д.Цогтжаргалын зээрд. Хөвсгөлийн Г.Батболдод ирсэн.

Бүсэд нэг айрагдаад байгаа Ш.Цогт-Эрдэнийн хээр азарга. Тод манлай уяач Л.Цандэлэгт ирсэн.

Зүүн бүсийн хязаалангийн тав А.Мэндбаярын буган. Тод манлай уяач Д.Дагвадоржид ирсэн.

Сэтгэгдэлүүд
  • baatarkhuu IP:202.179.27.80 2016 оны 01 сарын 18

    Saihan site bn .amjilt husei
  • Баясаа IP:103.26.194.129 2016 оны 01 сарын 18

    Сайхан мэдээлэл оруулжээ та бvхэнд ажилын амжилт хvсье
  • sharwaa IP:182.160.37.106 2016 оны 01 сарын 18

    saihan site bn aa... zaragdah gej bgaa moridiig oruulbal bur sonirholtoi l ym bn da
  • Zochin 1 IP:103.26.192.157 2016 оны 01 сарын 18

    Zuun busiin turuu Halzangiin 90 jiliin turuu saaral uree Narankhuu d irsen surag bsan unen uu
  • sharwaa IP:182.160.37.106 2016 оны 01 сарын 18

    duund munhursun hulguud deer ni Suhbaatar aimgiin Uul bayan sumiin Agvaan bagshiin unagan aduu MUTMUyach Onongiin avraga heeriin duu yagaad bhgui bgn!!!...
  • adaa IP:203.91.115.38 2016 оны 01 сарын 18

    Saihan site boljee. Naizuudad ajliin amjilt husiy.
  • baagii IP:202.9.40.242 2016 оны 01 сарын 18

    amjilt
  • Нармандах IP:150.129.143.76 2016 оны 01 сарын 18

    Сайхан сайт байна танай хамт олонд амжилт
  • bayraa IP:115.93.227.99 2016 оны 01 сарын 18

    orj baih saihan saittai bolloo ta bvhndee bayrlalaa bas ajiliin amjilt hvsiyee
  • bat IP:202.155.216.67 2016 оны 01 сарын 19

    Amjilt hvsie
  • Б.Батзориг IP:202.179.11.66 2016 оны 01 сарын 20

    Сайхан сайт байна. Ажилын амжилт хусьэ
  • bachka IP:103.26.194.73 2016 оны 01 сарын 27

    энэ сайтыг ажилуулж байгаа залууст ажлын өндөр амжилт хүсье өшөө их мэдээлэл а рд түмэндээ хүргээрэй
  • Ogi IP:59.153.115.121 2016 оны 02 сарын 01

    Ganwpurev bolon busad hamtran ajilagsdad ih amjilt husie, saihan sait boljee.
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР IP:59.153.112.186 2016 оны 02 сарын 21

    ЗӨВ ШҮҮ
  • Bagi IP:27.123.214.102 2016 оны 03 сарын 12

    Vne ortug ni sonishdee ahaa bolj ugvul vnen bwal
  • ampaa IP:112.72.11.67 2016 оны 03 сарын 12

    Сүхбаатар аймагын бүсэд ордог соеолон хонгор үрээ хаашаа зарагдсан бэ, уяа сойлгыг нь хэн тааруулж байгаа вэ ?
  • сүхээ IP:202.21.117.98 2016 оны 04 сарын 08

    өөр хурдны наймаа хийгдсэн үү мэдээ оруулаачээ. Ганпүрэвээ
  • Батдорж IP:82.145.208.199 2016 оны 05 сарын 25

    Saihan site bnaa amjilt husey ee
  • erdenebat IP:203.91.115.39 2016 оны 06 сарын 17

    J Dondovdorj goe sait bnaaa
Сэтгэгдэл