2016 оны 01 сарын 19

Манай сайт үндэсний бөхийн сэдэвт 500 гаруй номноос та бүхэндээ цувралаар танилцуулж байх болно. Өнөөдөр үхэр буу хэмээн алдаршсан Жүгдэрийн Дамдин гуайн нэгэн гайхалтай номыг онцолж байна. Үндэсний бөхийн олон домог, аман яриаг нэгтгэж судалгааны хүрээнд анхлан оруулж ирсэн хүн нь Сэлэнгэ нутгийн буурал бичээч юм. Монгол бөхийн түүхэнд хэвлэгдсэн алдартай туурвилуудын нэгийг тэртээ 1966 онд хэвлэгдэж түмэн олонд хүрсэн. Анхны хэвлэлт одоо бол нүдний гэм. 1971 онд дахин хэвлэгдэж түмэнд хүрсэн. Аль аль нь олон тоогоор хэвлэгдсэн ч цаг хугацааны уртад элэгдэж үрэгдээд цөөн тоотой л сонирхогчдын гар дээр үлдсэн байна. 2002 онд энэ номыг дахин хэвлэж гаргасан ч мөн л ховордоод байна. Монгол үндэсний бөхийн бараг анхны албан ёсны эмхтгэл ном гэж хэлж болох бүтээлийг уншиж бөхийн амтад орсон сонирхогч олон биз ээ.

Сэтгэгдэл