2016 оны 02 сарын 03

Бүсийн их даншиг наадамд хоёронтоо айрагдаж, аймгийнхаа баяр наадамд хоёр төлтэйгээ түрүүлж байсан гайхам амжилттай нэгэн хүлэг Ховд нутагт байсан юм. Энэ хүлэг бол Буянт сумын харьяат Самбуугийн Төмөр-Очирын шарга азарга юм. Уг нь Мөст сумын уяач Дамдины Адъяагийн унаган хүлэг юм гэдэг. 1999 онд соёолон насандаа Ховд аймагт анх удаа зохиогдсон Алтайн унага даншиг их наадамд аман хүзүүдэж их амжилтаа эхэлжээ. Тэр баяр наадамд улсын алдарт уяач Тэсийн Тогтохын Цэвээний хонгор морь түрүүлж байсан гэдэг. 2001 онд С.Төмөр-Очирт зарагдаж ирж Ховд аймгийн 70 жилийн ойд тавд, 2003 онд Ховд аймгийн баяр наадамд түрүүлсэн байна. 2004 онд МАХН-ын баярын уралдаанд түрүүлж, аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэв. Мөн ондоо Цэцэг сумын 80 жилийн ойд түрүүлж, Дарви, Алтай сумдын ойд айрагдсан байна. Харин 2005 онд Увс аймгийн түүхт 80 жилийн ой баруун бүсийн даншиг их наадамд айрагдаж бүсийн хоёр дахь медалиа зүүжээ. 2005 онд Өндөр хөхий уулын тахилгад түрүүлжээ. 2007 онд аймагтаа түрүүлэхэд, энэ шарга азарганы төл соёолон, хязаалан хоёр шарга үрээ нь мөн магнайдаа тоосгүй ирж, төл хээр даага нь айргийн дөрөвт хурдалж, ховор сонин амжилтыг тогтоосон юм. Аль ч аймгийн баяр наадамд гурван түрүү авдаг хүн ховор бөгөөд нэгэн азарганы үр удмыг ингэж түрүүлгэж байсан тохиолдол бараг ганцхан энэ л болов уу. 

Их шаргын амжилт

2004 онд Ховд аймгийн баяр наадамд даагандаа дөрөвт, Алтай сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн. 2005 онд Ховд аймгийнхаа баяр наадамд гуравт, Өндөр хөхий уулын тахилгад шүдлэн гуравлаж, 2007 онд Ховд аймгийн баяр наадамд соёолон түрүүлжээ.

Бага шарга морины амжилт

2005 онд даагандаа Ховд аймгийн баяр наадамд тавд, хязааландаа 2007 онд түрүү, 2008 онд соёолондоо хаврын уралдаанд түрүүлж, Ховд аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн.2011 онд Улаанбаатар хотод Нэгэн үе галын нээлтэд түрүүлсэн. 2012 онд Шийр хайрханы тахилгад аман хүзүү, Шижирийн уулын тахилгад гуравт, Цөлийн аманд болсон уралдаанд түрүүлж, Ц.Батсайхан манлайн цолны мялаалга наадамд аман хүзүүдсэн.

 

2007 онд хоёр төлтэйгээ түрүүлэв

Аварга шаргын медаль

Бага шарга морь

Сэтгэгдэлүүд
  • эхжэ IP:124.158.126.197 2017 оны 05 сарын 09

    энэ шарга Азарга бол Мөст сумын цэцгийн голын унаган адуу бөгөөд Бямбаахүү гэж гэж хүний хурдан хээр азаргны төл юм хүү нь болох тоодон Пүрэвдорж гэгчид байж байгаад Хязаалан үрээ байхад нь Дамдиний Адъяа 300,000 төгрөгөөр буюу 6ш зил 130 машиний дугуйгаар өгчихсөн юм 1998 онд, харин Адъяа аваад хэдэн жил сайхан түрүүлж айрагдуулж байгаад Төмөр-очирт 2002 онд 6,000,000 зургаан сая төгрөгөөр хусчихсан юм сайхан буян байсан даа
Сэтгэгдэл