2016 оны 02 сарын 15

 Увс нутгийн залгамж халаа шилдэг сумын заан Дэмчигийн Урианхай 1993 оны арванхоёрдугаар сарын 18-нд мэндэлжээ. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат. Самбо жүдогийн олон шилдэг мастеруудын удмын хүчтэн. Гавьяат тамирчн дэлхийн таван удаагийн аварга Галдангийн Жамсран, залуучуудын дэлхийн аварга Г.Баатарсүрэн, улсын аварга Г.Барсүрэн гээд шилдэгүүд түүний нагац ах нар юм. Олимп, дэлхийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Ням-Очир ээжийнх нь эгчийн хүүхэд. Гавьяат тамирчин манай улсын шилдэг мастер Д.Нямхүү мөн ээжийнх нь ахын хүүхэд юм. Аавын талаас өвөг эцэгийн төрсөн дүү Лхагваа аймгийн арслан цолтой сайн бөх байв.

Дэмчигийн Урианхай жүдо самбо бөхийн залуучуудын улсын аваргын хоёр мөнгө, нэг хүрэлтэй. Насанд хүрэгчдын улсын аваргад хоёр удаа шагналт тавдугаар байрт шалгарсан. Хонг Конгийн олон улсын тэмцээний мөнгөн медальтай. Боксын залуучуудын улсын аварга алттай. Сумын баяр наадмын нэг түрүүтэй. 2012 оны намар үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга Улаанбаатар хотод МБӨ-нд болоход шагналт тавдугаар байрт шалгарсан. Тус тэмцээнд Б.Серик түрүүлж, Ө.Дүүрэнбаяр, Л.Энхсаруул, Э.Өлзийсайхан нарын шилдэгүүд түүний өмнө гишгэж байлаа. 2013 оны намар Дарханд болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аваргад зуу гаруй хүчтэнээс шигшээ хорьд шалгарсан. 2014 оны өвөл сумын заануудын барилдаан тунаж шөвгөрөөд Б.Лхагвадоржид унаж байсан бол 2015 оны аравдугаар сарын сумын заануудын барилдаанд Хэнтийн Ч.Одхүү, Өвөрхангайн С.Төмөрбаатар, Өвөрхангайн О.Наранбаатар нарыг дараалан хаяж дунд шөвгийн наймд үлдээд түрүү бөх Н.Ширчинхүүгийн хавираанд унаж байлаа. Арванхоёрдугаар сарын сумын заанд дөрвийн даваанд Д.Батбаатарт унасан юм.

Дэмчигийн Урианхай

Сэтгэгдэлүүд
  • demjigch IP:150.129.141.169 2016 оны 02 сарын 17

    Amjilt husiyeeee
  • zochin IP:59.153.114.72 2016 оны 02 сарын 18

    amjilt husie. beltgelee sn hiij ulsiin tolton bolooroi
  • зочин IP:112.72.11.111 2016 оны 02 сарын 24

    дүү улсын цол ойрхон байгаа шүү амжилт
  • demjigch IP:112.72.11.111 2016 оны 02 сарын 24

    amjilt
  • zochin IP:112.72.11.111 2016 оны 02 сарын 24

    beltgelee sn hiigerei dvv amjilt
Сэтгэгдэл