2016 оны 02 сарын 24

Танилц сумын заан булан маань сумын заануудын барилдааны түүхэнд хамгийн жин багатай шөвгөрсөн бөхийг онцолж байна. Самбо бөхийн дэлхийн аварга, жүдо барилдааны залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн болон Азийн наадмын аварга, улсын дөрвөн удаагийн аварга Даваадоржийн Төмөрхүлэг.  Жүдочин залуу аавыгаа харцага болдог жил буюу 1990 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Жүдо барилдаанаар гаргасан амжилт тун арвин. Түүний аав улсын харцага Ч.Даваадорж бие багатай ч төрийн их баяр наадамдаа хоёр шөвгөрсөн нэртэй сайн бөх байсан юм. 

Д.Төмөрхүлэг Цэдэн-Ишийн Шийрэвийн шавь. 2008 онд олимпийн бэлтгэлд гараад байхдаа Орхон аймгийн нэгэн суманд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2015 онд төрөлх нутаг Нарийнтээл сумандаа түрүүлж заан цолоо баталсан. Сумын заануудын барилдаанд уран дайчин барилдаанаар үзэгчдийг шуугиулж барилддаг. Сумын заануудын барилдаанд өмнө нь Х.Дарамзагдаар дөрөв даваад Т.Хайдавдоржид унаж байсан. 2015 оны арваннэгдүгээр сарын сумын цолтнуудын барилдаанд Д.Хандсүрэн, Г.Бадрах нарыг хаяж шөвгөрсөн. 

Жүдо барилдааны насанд хүрэгчдийн улсын аваргын дөрвөн алттай, самбо бөхийн мөн улсын дөрвөн удаагийн аварга. Өсвөр залуучуудын улсын аварга.

Сэтгэгдэлүүд
  • 12345 IP:203.91.118.180 2016 оны 02 сарын 24

    Төрийн наадамд 2 давсан л хүчтэн дэ
  • Энх IP:122.201.31.16 2016 оны 02 сарын 24

    Хоёр даваагүй
  • Bat IP:103.229.122.76 2016 оны 02 сарын 24

    2011 ond ulsiin naadamd 2 davaj bsan
  • йбй IP:202.21.112.202 2016 оны 02 сарын 25

    Төрийн наадамд хоёр ч давж байлаа. Нэг ч давж байлаа даа Бор маань
Сэтгэгдэл