2016 оны 03 сарын 01

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат шилдэг сумын заан Чойжинхорлоогийн Чойжилсүрэн 1991 оны наймдугаар сарын 31 төрсөн. 1960 оны улсын их баяр наадамд хурдан хүрэн азаргаа айрагдуулсан Алтанбулагийн нэрт адуучин Цэвээндоо бол түүний өвөг эцэг юм. Энэ хүн цэргийн арслан цолтой Бараатын буурлуудын удмын сайн хүрэн азаргатай хүн байсан гэдэг. Ч.Чойжилсүрэн 2012 онд Алтанбулаг сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Алтанбулагт 2011,2015  онуудад, Баянцогтод 2012, Заамар суманд 2014 онд үзүүрлэсэн. Төв аймгийн powerlifting-ийн аваргаар хоёр удаа шалгарсан. 
Бөхийн анхны багш нь Довдон. ШУТИС-ийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн .
Монгол бөхийн өргөөнд болдог сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны 2015-2016 оны улиралд дөмөгхөн барилдаж яваа заануудын нэг. 

Есдүгээр сарын нээлтийн барилдаанд Ө.Мэндбаясгалан, Н.Даваадорж нарыг хаяж зургаад үлдээд түрүү бөх О.Наранбаатарт унасан. 

Арваннэгдүгээр сарын барилдаанд Э.Сумъяабат, Т.Дүгэрдорж нарыг хаяж их шөвөгт үлдээд түрүү бөх Б.Зоригтбаатарт унасан. 

Арванхоёрдугаар сарын барилдаанд Б.Буяндэлгэр, Ж.Хатанзоригт, Г.Бадрах нарыг хаяж дахин их шөвөгт үлдээд үзүүр бөх С.Очирбатад унасан. 

Нэгдүгээр сарын сумын заануудын барилдаанд тавын даваанд Ховдын Цэвээнпүрэвийн Төмөрцоожид унасан. 

Сар шинийн сумын заануудын барилдаанд  Б.Бямбадорж, Г.Бадрах нарыг орхиж дахин их шөвөгт үлдээд үзүүр бөх О.Наранбаатарт тахим буулгасан. 

Энэ жилийн зургаан барилдааны тавд нь хүч үзэж дөрөвт нь түрүү үзүүрийн бөхөд унаж, нэг удаа шөвгийн даваанаас мултраад байгаа Төв нутгийн хүчит заан юм.

Сэтгэгдэлүүд
  • Ганбаяр IP:202.9.41.104 2016 оны 03 сарын 03

    Миний найз мундаг шүү.Илүү их амжилт гаргаарай
  • Ah IP:49.0.186.52 2016 оны 03 сарын 04

    duudee mash ih amjiltiig husey hairtai shuu
  • Сүрэн IP:112.72.11.67 2016 оны 03 сарын 04

    Сум орон нутгийнхаа нэрийг дуурсгасан сайн бөх болж ,түмэн олноо баясгаж яваарай
  • аааа IP:202.131.233.218 2017 оны 06 сарын 09

    унаад тахимаа өгч сураарай Чойжко. Дээр Бат-Эрдэнэд унаад гүрийгээд муухай харагдаж байсан
Сэтгэгдэл