2016 оны 03 сарын 02

Өврийн хангайн аралтай заан Баянзулын Цэдэнсодном Зүүнбаян-Улаан суманд 1993 онд төржээ. Монгол бөхийн дэвжээнд богинохон хугацаанд тодхон гялалзаад буцсан Борын Алтанхуяг арслантай нагац талдаа тун ойрын төрөл бол авга талдаа аралтай, бяртай заан Т.Санчир, аймгийн арслан Дагвадорж нартай садан юм. 
2012 төрөлх суманд сумын заан цол хүртсэн энэ залуу сумын заануудын барилдаанд нэлээн хэдэн удаа дөрөв давсны эцэст арслангуудыг цувуулж шуугиулж байсан, Архангайн Будаагийн Батсайхантай тунаж тав давсан юм. Мөн чөлөөт бөхөөр залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олон хотын тэмцээнд аман хүзүүдэж байсан бол самбо бөхөөр УАШТ-ээс /залуучууд/ мөнгөн медаль авч байжээ. 
Эдүгээ улсын заан, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, улсын арслан До.Ганхуяг нарын бөхийн эрдмээс суралцан, Их Монголын Хүчтэн дэвжээ, “Депод” ХХК-ий нэр дээр барилдаж байна.

Зүүн гар талаас хоёрт Б.Цэдэнсодном

Сэтгэгдэл