2016 оны 03 сарын 02

Дорноговь аймгийн бөхийн судалгааг чамгүй сайн хийсэн хүн бол Цэвээний Бандихүү агсан юм. Нутгийнхаа бөхчүүдийн талаар нэлээд судалгаа хийж, хоёр ч номыг туурвисан. Одоо бидний харж байгаа бүтээл бол анхны ном нь юм. 2003 онд Равжаа хутагтын мэндэлсний 200 жилийн ойн үеэр гарсан энэ ном 112 нүүр бүхий арын хуудсанд Дорнын говийн хүчит бөхчүүдийн зургийг шигтгэж өгсөн, улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн намтар ярилцлага багтсан юм.

Сэтгэгдэл