2016 оны 03 сарын 14

Танилц сумын заан булангийн маань энэ удаагийн зочин Шонхор сургуулийн шилдэг төгсөгч энэ сарын сумын заануудын барилдааны их шөвөг Мөнхжаргалын Улаанхүү. Энэ хүчитний нагац өвөг нь аймгийн заан Мягмар гэж сайн бөх байжээ. 2013, 2014 онуудад Наранбулаг сумынхаа баяр наадамд түрүүлж цолоо баталсан. Шонхор биеийн тамирын дээд сургуулийг 2015 оны хавар төгссөн. Суралцах хугацаандаа Шонхор сургуулийн том барилдаанд хоёр удаа түрүүлж байсан. Энэхүү барилдаанд нэг хоёрдугаар курстээ үзүүрлэж, гурван удаа шөвгөрсөн юм. Мөн 2015 оны их дээд сургиулуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 86 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн.

МБӨ-нд сар бүр болдог сумын заануудын барилдаанд өнөө жил тун өнгөтэй сайхан хүч үзэж байгаа. Арванхоёрдугаар сарын барилдаанд Архангайн Б.Жамбалсүрэн, Өвөрхангайн С.Төмөрбаатар нарыг орхиж наймд үлдээд Ганцогтын Бадрахад унасан. Сар шинийн барилдаанд Н.Даваадагва, Я.Бумбаяр нарыг хаяж үзүүр бөх О.Наранбаатарт унасан. Хоёр хоногийн өмнө МБӨ-нд болсон барилдаанд 480 бөхөөс Архангайн Д.Эрдэнэцогт, Хөвсгөлийн Н.Даваахүрэл, Хөвсгөлийн Э.Өлзийсайхан, Увсын Э.Лхамхүү нарыг орхиж анх удаа их шөвгийн дөрөвт үлдээд түрүү бөх О.Наранбаатарт дахин унажээ.

Зүүнээс хоёрт сумын заан Мөнхжаргалын Улаанхүү

Сэтгэгдэл