2016 оны 03 сарын 30

Монгол бөхийн зvлэг ногоон дэвжээгээ олон жил чимж уран сайхан барилдаануудаараа vе vеийн vзэгч, бөх сонирхогчдыг баясгаж явсан хvний нэг бол Монгол улсын заан Д.Амгаа билээ.
Тэрээр 20 гаруй жил зодоглохдоо vндэсний бөхөөр олон удаа шөвгөрч самбо жудо бөхөөр чамгvй амжилт гаргаж явсан нэгэн. Тvvнчлэн эрvvл явахыг эрхэм болгодог тэрбээр жилийн дөрвөн улиралд нийслэлчvvдээ айраг идээгээр vйлчлэн улмаар эрvvл зөв аж төрөх ёсны талаар ном ч туурвиж байна.

-Та барилдахаа болиод удаж байна. Одоо юу хийж байна вэ? 
Тиймээ, спорт гэдэг залуу насны ажил шvv дээ. 1993 оноос хувийн компани байгуулан ажиллаж байгаад сvvлийн vед 40 мянган айл орон сууц хөтөлбөрийн хvрээнд орон сууц барьж байна. Одоогоор 60, 70-аад айлын орон сууц барьж ашиглалтад оруулаад байна. Цаашдаа ч барина.

-Танай “Айраг” баар айргаар жилийн дөрвөн улиралд vйлчилж байдаг? 
Булган нутаг бол жинхэнэ айрагны орон. Монгол улсын хэмжээн дэх айраг их хийдэг таван аймгийн нэг. Тэр тусмаа Булган аймаг айрагны өлгий нутаг. Тиймээс энэ сайхан айргаа Улаанбаатар хотын суурин газрынханд уулгах, биед байгаа хортой зvйлийг гадагш гаргахад ихээхэн ач холбогдолтой юм. Вааранд пиво ууж байгаа хvмvvсийн хагас нь ч болов айраг ууж сурвал сайн байна. Миний хувьд сvvлийн 10 гаруй жил их бага хэмжээгээр нийслэлийнхэндээ айргаар vйлчилж байна. Энэ ч vvднээс багагvй хэрэглэгчтэй болж байгаа. Айргаа тааваараа ууж архиа багасга гэж Далай багш маань ч хэлсэн байдаг. Ялангуяа хуучирч удаагvй айргийг ууж хэвшвэл хvний биед маш зохимжтой бөгөөд эрvvл мэндэд ч туйлын сайн.

-Олон сайхан барилдаанаас тань хамгийн сэтгэлд vлдсэн ямар барилдаан байдаг вэ? 
Байлгvй яахав. Би 17,18 настайгаасаа л сумын наадамд барилдаж эхэлсэн. Тvvнээс хойш 50 хvртлээ улсын наадамд 23 жил зодоглолоо доо. Энэ дундаас олон сайхан барилдаан сэтгэлд vлдэж дээ. Ер нь залуучууддаа хэлэхэд залуу бага байхад цол авч амжилт бvтээл гаргахын төлөө уйгагvй хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Тэгээд одоо нас ахиад барилдахаа байчихлаар хvний юмыг авч байгаад өгчихсөн юм шиг болдог гэдэг vг vнэхээр vнэн байна гэдгийг аминчлан хэлмээр байна. Ер нь хvн цагийг vр бvтээлтэй ашиглаж аливааг бvтээх чадвартай vедээ зорилготой ажиллаж тvvндээ хvрэхийн төлөө зvтгэхгvй бол сvvлдээ санахаас цаашгvй болчихдог юм байна. Ялангуяа өглөө эрт босч, орой унтаж их зvйл бvтээх хэрэгтэй юм. Тэгэхгvй бол хожмоо нас дээр гарчихаад би тэгэх минь ч яалаа ингэх минь ч яалаа гэж харамсаж ярихыг алийг тэр гэхэв дээ. Тийм зvйл гарч магадгvй.

-Бөхчvvд голдуу удмаа дагадаг. Таны хөвгvvд барилдаж байна уу? 
Би гурван хvvтэй. Том хvv Зөвлөлт холбоот улсад Биеийн тамирын дээд сургууль төгссөн. Бага зэрэг барилддаг. Харин отгон хvv маань Японы мэргэжлийн сумод доороосоо дөрөв дэх зиндаанд барилдаж байгаа. Эхнэрийн маань тал дууч улсууд байхад манай тал барилддаг. Ах маань ч барилддаг байсан. Ер нь удам гэдэг чинь бvгдэд нь шингээд байдаггvй юм байна. Миний гурван охиноос нэг нь дуучин гурван хvvгээс отгон хvv маань барилдах жишээтэй.

-Манай бөхчvvд их авьяаслаг хvмvvс байдаг.Таны хувьд? 
-Надад барилдах авьяас л заяаж дээ. Хvvхэд байхаасаа л шатарчилсан барилдаанд барилдаж нэг тvрvvлж, хоёр удаа хоёрт орж, нэг удаа гуравт орж байлаа. Харин улсын наадамд арван удаа шөвгөрч байсан. Заан хvний хувьд өөрийнхөөө хэмжээнд чамгvй амжилт гаргасан гэж боддог. Бас жудо бөхөөр гурван удаагийн улсын аварга, самбо бөхөөр зургаан удаагийн улсын аварга болж байлаа. Мөн энэ хоёр төрлийн аль алинаар нь олон улсын тэмцээнд тvрvvлж байсан. Жудо бөхөөр олимпод орж байсан ч олигтой амжилт гаргаж чадаагvй. Самбо бөхөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байранд орж байлаа.

-Та бөхчvvд дундаас хамгийн анх бизнест орсон хvн? 
-Би нэг их сvртэй наймаа хийгээд мөнгөнөөс мөнгө унагаж байсангvй ээ. Багшилж байгаад ард тvмэндээ тодорхой хэмжээгээр vйлчилье гэдэг vvднээс л 1993 онд хувийн компаниа байгуулсан. Нэг их хагартлаа баяжаад мөнгөтэй болсон юм байхгvй ч яахав хөдөлмөрийн vр дvнд сайхан л амьдарч байна.

-Таны хөөргийг мөнгө хатуу байх vед хоёр өрөө байрны vнэтэй байсан гэж ярих юм билээ? 
-Би хуучны эдлэл сонирхдог. Мөнгөөр хийсэн хөөрөг гаанс барих дуртай. Энэ нь нэг их баяндаа гайхуулах гэсэн хэрэг биш монгол дархчуудынхаа ур ухааныг сурталчлан тvvнийгээ олонтой газар зvvж явах дуртай. Ялангуяа наадмаар гадаадынхан зураг аваад л манайхан vvнийг ямар хvн хийсэн гээд л vзэж сонирхоод сvйд болдог юм. Тэгэхлээр нь би тэр дархны хийсэн бvтээл, энэнийх энэ гээд л танилцуулж өгдөг. Миний хөөрөг халхын 10 цагаан хөөрөгний нэгд багтдаг. Сайхан эдлэлээ хараад тvvнээсээ таашаал авч явдаг. 

-Эдгээр эдлэлvvдээрээ vзэсгэлэнд оролцож байв уу? 
Vгvй ээ. Би өөрөө л эдэлж хэрэглэж хvмvvст сурталчилж явсан даа. 
-Хvvгээ сайн бөх болно гэдэгт хэр итгэлтэй байна вэ? Ер нь ирээдvйг нь хэрхэн төсөөлдөг вэ? 
Хvv төрвөл бөх болоосой гэж боддог нь эр хvн болгоны бодол. Миний хvv одоо 19 настай. Хvvгээ хvний нутагт барилдаж байгаад нь баярлаж суух юм. Яваандаа дээд зиндаанд барилдах байх гэж боддог.

-Морь шинждэгийн адилаар та бас бөх шинжинэ биз? 
Бөхчvvд бөх болох хvvхдийг ерөнхийдөө гадарлана шvv. Гэхдээ тvvнээс гадна тусгай авьяас байх ёстой. Бид хараад энэ авьяастай хvvхэд гэж хэлж мэдэхгvй харин барилдаж байхад нь тодорхойлж болох юм. Бөх хvнд гар урт, аарцаг уужуу, толгой том гэсэн vндсэн гарцаагvй гурван шинж байдаг. Цаашилбал шанаа тvvшин, нvд хөмсөг гээд яриад байвал юм юм л байна даа. Энэ талаас нь аваад vзэх юм бол морины шинж бөхийн шинж хоёр ойролцоо. Миний хувьд энд тэндээс хурдан морь авч уяж тvрvvлvvлж байсан тохиолдол бий. Хараад шууд танихгvй ч гэлээ шинж талаас нь багцаалдана шvv. Моринд ч ялгаагvй давхидаг авьяас нь заяасан л байх ёстой байхгvй юу.

-Одоо манай бизнесменvvд ихэнхдээ морь уяж алжаалаа тайлдаг болсон. Та ч мөн адил уяж л байгаа байх? 
Надад адуу ч байна морьд ч байна. Тиймээс адууныхаа угшлыг сайжруулах vvднээс морь уях бодолтой байгаа. Яг өөрөө гардаад уяъя гэхлээр зав гарахгvй юм. Ямар ч байсан 60 хvртлээ ажил хийе гэж бодож байгаа. Тэгээд тэтгэвэрт гараад алжаалаа тайлж эрvvл мэндээ бодож эрvvл агаарт гарч морь уяж баясана даа.

-Ингэхэд та ном бичиж байгаа гэсэн vv? Ямар ном бэ гэдгийг тань сонирхож болох уу? 
-“Зөв хvн төлөвшихөд нөлөөлөх хvчин зvйл” гэсэн сэдвээр ном бичиж байгаа. Тvvндээ ухаант мэргэдийн хэлсэн vгэн дээр өөрийнхөө бодлыг нэмж хачирлаж байгаа. Аливаа хvн зорилготой амьдрах хэрэгтэй. Зөв аж төрж байж урт удаан насалж ихийг бvтээнэ. Өвчин эмгэгээ эдгээж урт удаан наслахад юу хэрэгтэй юм гэдэг талаар нэлээд материал эмхтгэж цуглуулж байдаг хvн. Энэ маань надад барилдаанаа ярихаас илvv хvмvvст ач холбогдолтой болов уу гэж бодсон юм. Ямар ч зорилгогvй хvн салхинд хийссэн хамхуул шиг л байна. Харин зорилготой амьдарсан хvн л амжилтад хvрнэ. Улмаар алдаан дээр суралцах ч амжилтад хvрэхийн эх vндэс болдог учиртай. Алдаан дээрээ суралцаж чаддаггvй хvн би vvнийг барахгvй юм байна гээд тэр ажил нь төгсгөл болдог. Урт наслахад архи тамхинаас хол хөндий хоол ундаа тохируулж хэрэглэх нь их нөлөөлдөг. Хvмvvс заяа төөрөг мэднэ гэдэг огт худлаа. Хэдий чинээ хvнд бололцоо байна тvvнд хvрэхийн төлөө өөрийгөө зөв залж чадна уу тэр хэмжээгээр эрvvл явж урт насална. Энэ утгаар би хvмvvст битгий биеэ гаргуунд нь гаргаарай гэж хэлэх дуртай. Мацаг барих нь хvний биед байгаа урьдаад хэрэглэчихсэн бохир агаар, идэж уух юм, эм бэлдмэл усны гээд энэхvv хуримтлагдсан бvхий л хорыг биенээс гадагшлуулахад ихээхэн ач холбогдолтой. Бvр жилдээ 70 хоног мацаг барихын төлөө зvтгэх хэрэгтэй. Энэ vvднээс би зөв аж төрөх ёс руу их анхаардаг.

-Та залуудаа хэр аатай бөх явсан бэ? 
-Ид барилдаж байх vедээ хvн аатай л барилдах ёстой. Сагсуурах хэрэггvй. Аатай байна гэдэг өөртөө хариуцлага ногдуулж байна гэсэн vг. Харин тvvндээ хvрэхийн төлөө өөрөө шаргуу тэмцэх нь чухал. Хvн өөртөө ямар нэг боломж потенциал байж аархана уу гэхээс тvvндээ хvрэхгvй байж хий аархах дэмий. Миний хувьд залуу vедээ нэг их аатай явсангvй найрсагаар л барилдаж явлаа.
-Одоо улсын том бөхчvvдийг өвдөг шороодууулсан аймгийн цолтнууд их гарч ирж байна. Энэ нь монгол бөх хөгжиж байгаагийн нэг илрэл юм даа? 
-Залуучууд дороосоо тvрнэ гэдэг жам юм. Сайхан залуучууд гарч ирж монгол бөхийг улам сонирхолтой болгоно гэдэг том бахархал. Бидний vед барилдаанаас гадна ямар нэг vйл ажиллагаа явуулах боломжгvй байсан. Харин одоо бол зөвхөн барилдаанаар амьдрахын аргагvй цаг vе ирчихээд байна. Бөхчvvд компани толгойлж бизнес хийж байна. Энэ утгаар бөхчvvд тогтмол бэлтгэлээ хийж чадахгvй байгаа учраас эрт харьж байна. Угтаа бөхчvvд байнгын бэлтгэл сургуулилттай байж амжилтад хvрдэг. Тэгэхгvй цаг зав хуваагдаад ирэхээр амжилт буурдаг.

-Сvvлчийн асуултыг танд vлдээе? 
-Хулгана жил хvн бvхэнд аз хийморийг авчирч ажил vйлсийг нь тэгшлэх сайхан жил юм. Гэхдээ хулгана жил гэхлээр л хар аяндаа ажил нь бvтчих юм биш. Тиймээс хvн бvхэн өөртөө байгаа нөөц бололцоогоо ашиглан элгээрээ энх амгалан, төрлөөрөө тvвшин амгалан байхын өлзийт ерөөлийг нийт монголчууддаа өргөн дэвшvvлье. 

Сэтгэгдэл