2016 оны 03 сарын 31

Монголын үндэсний бөхийн түүхэнд бичигдэн үлдсэн алдарт бүтээлүүдийг цувралаар уншигчиддаа танилцуулж байгаа билээ. Өнөөдөр үндэсний бөхийн номнууд дунд том байр суурь эзлэх 2013 онд үндэсний бөхийн холбооноос эрхлэн хэвлэсэн үндэсний бөхийн нэвтэрхий толийг танилцуулж байна. Тус толь нь 85 хэвлэлийн хуудас, 680 нүүр бүхийн аварга эд юм.

Нэгдүгээр хэсэгт

Монголын үндэсний бөхөд хамаарах 800 ойлголт, нэр томъёог шүүрдэн олж, тус бүрд нь шинжлэх ухааны тодорхойлолт өгч, тайлбар хийсэн.

Хоёрдугаар хэсэгт

Монгол үндэсний бөхийн мэхний судалгаа хийж, үндсэн мэх 37, түүний хувилбар 500 гаруй, дээр нь хариу болон угсраа, давхар мэх нийлээд 400 гаруй бүгд 1000 орчим мэх байгааг тогтоож томъёолсон.

Гуравдугаар хэсэгт

Даншиг, арван засаг, уул тайлга, улсын наадам, үндэсний их баяр наадмын холбогдолтой бичгийн эх сурвалжуудыг судлан, 1760-аад оноос хойш өнөөг хүртэл 250 гаруй жилд 1300 орчим хүн улсын хэмжээний цол авсан болохыг тогтоож, үүн дээр аймагт 3-аас дээш түрүүлсэн болон улсын наадамд 3-аас дээш дөрөв давсан 100 гаруй бөхийг нэмж, бүгд 1400 бөхийн намтар барилдааны амжилтыг үнэн зөвөөр тогтоож баталгаажуулсан.

Дөрөвдүгээр хэсэгт

Монгол бөхийн засуул, гарын даа, тайлбарлагч, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, нийтлэлч, бөхийн халуун сэтгэлт дэмжигч 200 гаруй хүнийг намтар түүх зурагтай нь оруулж мөнхөлсөн.

Тавдугаар хэсэгт

Монгол бөхийн сэдэвт ном товхимол, кино, уран зураг, баримал, дуу бүжиг, хөшөө дурсгал зэрэг 600 орчим бүтээлийг судалгаагаар тогтоож, тэдгээрийг зохиогч, редактор, бүтээлийн товч агуулгатай нь оруулж, багцалсан.

 

Сэтгэгдэлүүд
  • Нямжав IP:66.181.185.51 2018 оны 02 сарын 27

    Зохиогч, редактор нь хэн бэ?
Сэтгэгдэл