2016 оны 03 сарын 31

ХХ зууны сүүлээр монгол наадмын дэвжээнд тодрон гялалзсан нэрт дархан аваргын хүүг бид онцолж байна. Сүхбатын Хангай 1996 онд төрсөн. Ээжийн аав нь ХХ зууны алдарт дархан аварга төрийн их наадмын арван түрүү Хорлоогийн Баянмөнх юм. Удам гэвэл хоёр талын хоёр зууны дархан аваргуудын үргэлжлэл. 2015 онд аавынхаа нутаг Төв аймгийн Сэргэлэн сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2013 оны Улаанбаатар хотын үндэсний бөхийн аваргаар тодорч, Сүхбаатар аймагт болсон улсын аваргад хүч үзэж наймдугаар байрт шалгарч байсан. Харин 2015 оны залуучуудын үндэсний бөхийн аваргад Дарханд маш сайн хүч үзэж шигшээд шалгарсан. Хагас шигшээд Архангайн Батцэнгэлийн Б.Зоригтбаатартай ширүүн барилдаан хийж мултлан, хоёроор гарч шигшээд шалгарсан. 

Хөл урттай, тэвчээртэй шуудагны сайн барилдаантай, баруун хавирах, давхар ачих мэхнүүдийг даацтай хийдэг. Ер нь түүнийг өнөөгийн дүрмэнд яг тохирох барилдаантай хүн юм хэмээн Дарханд хүч үзэхэд сонирхогчид ярьж байсан билээ. Өдгөө сумын заануудын барилдаанд ч тун сайхан барилдаж эхлээд байгаа их аваргын хүү дараа жил Дарханд дахин хүч үзэх боломжтой юм. 

Сүхбатын Хангай өнөө жилийн сумын заануудын нээлтийн барилдаан дээр. Фотог зохиогч

Сэтгэгдэлүүд
  • Otgonbayar IP:182.160.40.9 2016 оны 03 сарын 31

    сумын заануудын барилдаанд ТҮРҮҮ , ҮЗҮҮРТ үлдэж байсан юм ууу
  • dawaa IP:103.57.95.195 2016 оны 03 сарын 31

    Ene huu dor hayj ulsiin zaan
  • Өлзий IP:124.158.109.223 2016 оны 03 сарын 31

    ОДоохондоо шөвгөрөөгүй байгаа, сумын заанд
  • fsrth IP:103.9.90.130 2016 оны 03 сарын 31

    udamaas tsaashgui hun dee ene huu.....sian bolvol saihan l bna
  • yg IP:202.131.239.134 2016 оны 03 сарын 31

    Yg suhbatih mon uu yamarch tos algaa hunees duulahne neg zaani uideesen dusal ym bishuu
  • Аваргын хүү IP:202.70.38.154 2016 оны 03 сарын 31

    Аваргын хүү мөөн яалтгүй. Сайхан залуу байна лээ. Энэ их өснөө
  • хаха IP:202.21.112.202 2016 оны 04 сарын 01

    Xishigdorj zaani xuuxed shdee xexe medex ni medne shvv xexe
  • zochin IP:202.70.46.208 2016 оны 04 сарын 02

    Demii zuil bitgii dongos saikhan er shvv Aaviinhaa shiiriig hataana daa S Khangai .......
  • deed malnuud IP:202.9.40.154 2016 оны 04 сарын 02

    xishigdorjiin xuu gej odoo barildadgui zaluu bga ene xuugiin deer neg egch bga meddeg yumaa yrij bai lalaruud
Сэтгэгдэл