2016 оны 04 сарын 06

Булган аймгийн Булган сумын харьяат сумын заан Цогтбаатарын Цолмонбаатар. Хүссэн бүхэн шөвгөрөөд байдаггүй сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны дөрөвдүгээр сарын ээлжит барилдаанд Архангайн Р.Бэхбат, Өвөрхангайн Ж.Бямбадоньд гээд хашир туршлагатай сайн бөхчүүдийг хаяж шөвгөрсөн. Энэ хүчтэн 2009 онд Завхан аймгийн Алдархаан суманд түрүүлж, 2015 онд Булганы Бүрэгхангай сумын баяр наадамд дөрөвт үлдэж байжээ. 2011 оноос МБӨ-нд аманд гарч хүч үзэх болсон. Хүмүүнлэгийн ухааны их сургаалийг төгсч, эдүгээ Монгол улсын их сургуульд магистарт суралцаж Булганхангай дэвжээнд улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуугийн удирдлагад бэлтгэлээ базааж байна.

 

Сэтгэгдэлүүд
  • bagsh IP:202.9.41.118 2016 оны 04 сарын 06

    ene aldar deer xiideg zorigt nachinii shawi
  • Anhaa IP:27.123.214.85 2016 оны 04 сарын 07

    Angiin anddaa amjilt husiy
  • Миний дүү IP:202.9.40.1 2016 оны 04 сарын 14

    Дүүдээ хязгааргүй их хайртай шүү, амжилтын дээдийг бэлгэдье.
Сэтгэгдэл