2016 оны 04 сарын 11

Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Н.Жамьян аварга уригдаж иржээ. Далаад оны эхэнд түүнд үндэсний спортын гавьяат мастер гэдэг цолын хоёр дахь дугаа­рыг нь олгосон түүхтэй. Одоо­гийн гавьяат тамирчин гэдэг цол юм. Тэр жилийн наадамд Жамьян авар­га ирээд буцахдаа Бал даргад сэтгэл жаахан дундуур байсан гэдэг. "Наадмын урьд өдөр Сүхбаатарын талбайд бөх­чүүдийг цуглуулаад нам засгийн удирдагчидтай уулзлаа. Цэдэнбал намайг харчихаад "Буур чи амьд байдаг юм уу" гээд гар барьж байна. Надаас олон дүү хүн биз дээ. Тэр ер нь хүнийг та гэж сураагүй байх. Маш амтгүй хүн юм аа" гэсэн гэх яриа байдаг. 

Н.Гантулга

Сэтгэгдэлүүд
  • haha IP:59.153.85.95 2016 оны 04 сарын 29

    dorvod hun hun bish gej
Сэтгэгдэл