Есөн цагаан морьтон

6/13/2019 4:24:10 PM

Есөн цагаан морьтон

Гүүний үрс гаргах ёслолын үед зочдын доттроос есөн цагаан эсвэл бор морьтой хүмүүсийг сонгож мордуулаад гэрийн эзэн тэргүүлэн явж цацлын ёсыг гүйцэтгэдэг. Есөн цагаан морьтон зэлний дэргэдээс морьдож гэрийн үүдэнд  ирэхэд гэрийн эзэгтэй аягатай сүү амсуулна. Эдгээр морьтон тэндээс  нар зөв тойроод, эргэж гүүн зэлний эхэнд эсгийн дэргэд очно. Гэрийн эзэн сүү нийсэн уурганд уургын хоёр үзүүрийг номхон морьтой хүнд өгч бариулаад, өөрөө тэргүүлж явна. Ингэхэд цагаан бор морьтны дотроос нэг эрэгтэй хүн хувинтай сүүнээс цацлын модон халбагаар хутган зүг бүрт цацад өргөнө. Цацал өргөх ёс үйлдэхэд цугларагсад мориндоо мордоцгоон араас нь дагаж цөм гүүн зэлийг нар зөв гурван удаа тойрдог байна.

Ес өргөх ёс

Есөн цагааны бэлгийг ес өргөх, ес барих, ес хүргэх зэрэг олон янзаар хэлдэг. Есөн цагааны бэлэгт бурхан, хадаг болон найман цагаан морь, булган холцогтой нэг цагаан нэмнээ орно.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 272-р тал


Сэтгэгдэл оруулах