Сайн унаганы гурван зүйлийн шинж

6/14/2019 6:26:44 PM

Сайн унаганы гурван зүйлийн шинж

Нялхдаа алаг даахай мэт хэлбэртэй, тугал хоншоортой, бүлтгэр нүдтэй, ямаан чихтэй, сүүл оодогносон тугал мэт, сэрвээний хоёр талын хавирганы матаас гуянаас гадуур харагдах, дөрвөн хөлөө цуг цуг гишгэх ийм хэлбэр бүрдвэл аажимдаа сайн морь болно. Унага тураг их биетэй бөгөөд газар чагнаж явах ба номхон дөлгөөн, хэзээд сүүлээ хоёр тийшээ салбагнуулж байх, газар харсан мэт явбал тэр унага нас дагаж сайжрах нь буй. Унага өвдөг, борви шулуун бөгөөд бие нь нарийн, азаргалах морьдтой ханилах, энэ унага шүдлэнгээс хойш сулхар гэжээ. Дөрөвдүгээр сударт унаганы дэл сүүл нь буржгар, аман хүзүү их, чих бүдүүн, дөрвөн туурай хурц, хумсалж гишгэх, хошуу урт, нүд хөмсөг их, ухархай хонхор ер бие махгүй , сайн удамтайг танихын зүйл энэ болно.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 472-р тал

 


Сэтгэгдэл оруулах




Жанибек [66.181.161.1] 3/25/2021 1:17:51 PM

Хөөрхөн унага юм бна

Жанибек [66.181.161.1] 3/25/2021 1:17:51 PM

Хөөрхөн унага юм бна