2018 оны Чансаа өндөр шилдэг их насны морьд

4/1/2019 4:37:46 PM

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь 10 оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

  • Дүнжингарав-2018” хаврын бүсийн уралдааны айргийн гурав
  • Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв
  • Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 215 жилийн ой, говийн бүсийн уралдааны айргийн тав

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Цогтын Батсайханы хээр морь 8 оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав, Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 215 жилийн ой, говийн бүсийн уралдааны түрүү Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь 8 оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдааны айргийн гурав Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд морь 7 оноогоор гуравдугаарт эрэмбэлэгдлээ.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнгөншагайн зээрд халзан морь 6 оноогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ.

Дүнжингарав-2018” хаврын бүсийн уралдааны түрүү Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн зээрд морь 4 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдлээ.

“Алтан дарь овооны их тахилга” зүүн бүсийн уралдааны түрүү Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзийгийн хүрэн морь 4 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдлээ.

Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдааны түрүү Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар морь 4 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдлээ.

 

Сэтгэгдэл оруулах




[10.0.0.19] 5/3/2019 5:53:55 PM

амжилт