“Мандалын хурд – 2019” наадмын соёолон, хязаалан насны морьдын айргийн тавын цуваа

5/25/2019 6:40:56 PM
    
 
           “Мандалын хурд – 2019” наадам Дундговь аймгийн Хулд суманд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ жилийн уралдаанд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдах бөгөөд үүлдэрлэг байдлаар нь ялгаж, зөвхөн Монгол адуу уралдуулна гэжээ. Түүнчлэн уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэхийн зэрэгцээ даатгал, төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтын хамт бүртгэсэн байна. Аливаа хурдан морины уралдаан морь, уяач, уралдаанч хүүхэд гэсэн гурван зүйлийн бүрдэл билээ. Иймд тус уралдаанд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарсан байна. Тус наадмын их нас, соёолон, хязаалан насны морьд барианы зурхайд аль хэдийнээ оржээ. Ингээд соёолон насны айргийн таван морьдын цувааг хүргэе.

Соёолон 

  • Түрүү Хөвсгөл аймгийн Галт Б.Отгонсэлэнгийн хээр үрээ 
  • Аман хүзүү Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Э.Дэмчигнямын хар үрээ
  • 3-т Дундговь аймгийн Хулд  сумын уяач Б.Наранхүүгийн хээр үрээ
  • 4-т Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Шийтэрцэрэнгийн хүрэн үрээ
  • 5-т Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Ж. Адьяагийн зээрд үрээ тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

Хязаалан

  • Түрүү Дундговь аймгийн Хулд сумын ААУ Дэмчигцоодолын Эрболдын шарга
  • Аман хүзүү Дундговь аймгийн Хулд сумын ААУ Нэргүйн Батжаргалын хонгор
  • 3-т Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ААУ Жигмэддоржийн Булган-Эрдэний уясан алаг
  • 4-т Дундговь аймгийн Өндөршил сумын Төмөрбаатарын Дөлгөөний хонгор
  • 5-т Дундговь аймгийн Хулд сумын ААУ Доржжанцангийн Батхуягийн халиун тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

Өмнөх их насны айргийн таван морьдын цувааг дараах линкээр орж үзнэ үү.

http://mongolnaadam.mn/post/Details/67?fbclid=IwAR0OjHCaBEFp44ewLYzKixjgIqWqjBKXTKvS9e6yCnebZJnw5-4xsAeY6y4

МУМУ Б.Лхагва-Очир, МУАУ С.Мөнхбат нарын цолны мялаалга болон Дундговь аймгийн "Нарны хүлэг" МСУХ-ны салбар Хулд сумын "Хийморьт хүлэг" МСУХ улсын шилдэг салбар холбоогоор шалгарсаны мялаалгад зориулсан "МАНДАЛЫН ХУРД 2019" Дундговь аймгийн төвийн бүсийн уралдаан

Нийтлэлч: Монголын Үндэсний Морин уралдаан Уяачдын холбоо


Сэтгэгдэл оруулах