Туулай хээр

6/10/2019 2:49:06 PM

Туулай хээр азарга

Тэлмэн жороо морины ялдам алхаа торолзох нь

Түүнийг унасан эрийн уургын үзүүр суялзах нь

Далай даян аваргын дүүлэн гарах дэвэлт

Даамай холоос ойртох хурдан хүлгийн төвөргөөн

Туулай хээр азарга

Монгол Улсын Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул “Унаган хурд” галын гишүүн юм. Түүний унаган туулай хээр азарганы эр охин төлөөс гарсан 11 хурдан хүлэг улс бүсийн уралдаанаас 9 түрүү, 11 айраг хүртээд байна. Түүний аав Дашцэрэн мөн төрийн наадмын соёолонгын тоосыг хөдөлгөж, айргийн гурвын торгон жолоог атгаж явсан цуутай уяачдын нэг. Өдгөө түүний хүү Сонор хайрханыхаа энгэрт, хоёр төхөмийн эрэгт хурдан хүлгээ сойж, энэ цагийн эгэлгүй монгол уяачдын эгнээг тэргүүлэн яваа билээ. Тоонот гэр, гал голомтыг илтгэсэн хаан бугуйвч тамгатай түүний алтан тууртууд төр түмний цэнгэл наадмыг  олон ч жил хөгжөөж байна даа.  Туулай хээр азарга 1998 оны Их хурд анхдугаар уралдаанд 30-д хурдалсан ба давхар уяагаар Төв аймгийн Баянцагаан суманд болсон "Зууны манлай хүлэг" шалгаруулах бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж байсан түүхтэй. Та бүхэнд туулай хээр азарга, түүний төлүүдийн амжилтыг харуулсан гэрэл зургуудыг толилуулья.

Туулай хээр азарганы төл Ухаа үрээ. Бага гурван насандаа улсын наадамд айрагдаж, Алтан овоо болон Боржигоны даншигт тус тус айрагдсан.

Туулай хээр азарга, хонгор гүүний төл ухаа азарга. Улсын наадамд 3 айрагдаж, Алтан-Овоо, Боржигон наадамд айрагдсан.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Хүрэн даага. Ламын гэгээний 370 жилийн ой, Хангайн бүсийн даншигт айрагдсан.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Хүрэн даага. Ламын гэгээний 370 жилийн ой, Хангайн бүсийн даншигт айрагдсан.

Туулай хээр азарганы төл Өсгий цагаан хар үрээ 2000 онд Тамирын хурд наадамд аман хүзүүлж, Өвгөн ноёны наадамд айрагдсан.

Туулай хээр азарганы төл Өсгий цагаан хар үрээ 2000 онд Тамирын хурд наадамд аман хүзүүлж, Өвгөн ноёны наадамд айрагдсан.

Туулай хээр азарганы төл Алтан үст ухаа морь. 2003 онд Эрдэнэтэд болсон хангайн бүсийн наадамд түрүүлж, Данзанравжаагийн 200 жилийн ойд айргийн гуравт хурдалсан.

Туулай хээр азарганы төл Алтан үст ухаа морь. 2003 онд Эрдэнэтэд болсон хангайн бүсийн наадамд түрүүлж, Данзанравжаагийн 200 жилийн ойд айргийн гуравт хурдалсан.

Туулай хээр азарганы төлийн төл Хул алаг даага. Алтайн унаган 2006 баруун бүсийн даншигт аман хүзүүдсэн.

Туулай хээр азарганы төлийн төл Хул алаг даага. Алтайн унаган 2006 баруун бүсийн даншигт аман хүзүүдсэн.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Тод манлай уяач Д.Мөнхбатын Алтан гадас хэмээх зээрд даага. 2007 онд Булганы 70 жил болон Алтан-Овоонд тус тус түрүүлж, 2010 онд Хотгойдын хурдад айрагдсан.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Тод манлай уяач Д.Мөнхбатын Алтан гадас хэмээх зээрд даага. 2007 онд Булганы 70 жил болон Алтан-Овоонд тус тус түрүүлж, 2010 онд Хотгойдын хурдад айрагдсан.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Бор даага. АХ-ын 91 жилийн ой болон Төвийн бүсийн даншигт тус тус түрүүлээд байна.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Бор даага. АХ-ын 91 жилийн ой болон Төвийн бүсийн даншигт тус тус түрүүлээд байна.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Шувуухай хүрэн үрээ улс, бүсийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдаад байна.

Туулай хээр азарганы охин төлөөс гарсан Шувуухай хүрэн үрээ улс, бүсийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдаад байна.

Туулай хээр азарганы эр төлөөс гарсан Таван цагаан үрээ. 2004 оны Алтан овооны наадамд айрагдсан.

ТУУЛАЙ ХЭЭР азарганы эр төлөөс гарсан Таван цагаан үрээ. 2004 оны Алтан овооны наадамд айрагдсан.

Зураг болон тайлбарыг "Адууны үнэр" фэйсбүүк хуудаснаас авав. 


Сэтгэгдэл оруулах