Төрийн наадамд гурван үеэрээ түрүүлсэн хүлгүүд

6/10/2019 5:10:38 PM

Төрийн наадамд гурван үеэрээ түрүүлсэн хүлгүүд

1. Төв аймгийн Баянжаргалан сумын Даншигийн начин З.Даваанэрэнгийн “Мөнх төрийн мөнгөн магнай” хүрэн халзан азарга. 4 түрүүлж, 3 айрагдсан.

  • Хүрэн халзан азарганы төл Төв аймгийн Баянцогт сумын Л.Цэнддоржийн хүрэн азарга. 1 түрүүлж, 1 айрагдсан

  • Хүрэн азарганы үр Улаанбаатар хотын Октябрын районы “Нударга” хэмээх В.Жадамбын хүрэн морь. 1 түрүүлж, 1 айрагдсан.

2. Морин тойруулгын “Их салхин” дуудлагатай зээрд азарга. 1 түрүүлж, 2 айрагдсан

  • “Их салхин”-ы үр “Алтан гадас” дуудлагатай хүрэн халзан азарга 1 түрүүлж, 2 айрагдсан.

  • “Алтан гадас”-ын үр “Сэлэнгэ” дуудлагатай хар морь. 1 түрүүлж, 1 аман хүзүүдсэн. “Бага янзага” дуудлагатай зээрд халзан морь. 1 түрүүлж, 1 айрагдсан.

 

  • “Их салхин”-ы үр “Солонго” дуудлагатай цавьдар халзан азарга 3 түрүүлж, 4 айрагдсан.

  • “Солонго-ын үр “Өндөр зул” сартай хонгор азарга. 1 түрүүлж, 1 аман хүзүүдсэн.

 Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” II боть, УБ., 2016,  418-419-р тал 

Зургийн мөн тэндээс авав.


Сэтгэгдэл оруулах




erdene baatar [202.131.229.194] 6/11/2019 4:06:36 AM

saihan hudan buyanguud baijee ene bunyanguud dahin torh boltugai

erdene baatar [202.131.229.194] 6/11/2019 4:06:33 AM

saihan hudan buyanguud baijee ene bunyanguud dahin torh boltugai

erdene baatar [202.131.229.194] 6/11/2019 4:06:31 AM

saihan hudan buyanguud baijee ene bunyanguud dahin torh boltugai