Унаган зуулт, дөрвөн цагийн хурим, мянган унаганы баяр

6/13/2019 4:23:48 PM

Унаган зуулт

Дөнгөж төрсөн унага амандаа элэг бөөрний зүсэм шиг зүйл зуусан байдаг ба үүнийг унаган зуулт гэнэ. Унаган зуултыг айрагт хийвэл айраг халахгүй гэдэг. Мөн хатаасан унаган зуултыг халуун усанд хийж сахарын өвчин эдгээхэд уудаг гэнэ.

Дөрвөн цагийн хурим

            Монголчууд гүү анх барих, үрс гаргах, айраг исч элбэгшсэний бэлгэ зуны цагаан нуурын хурим, намар унаганы ногт чагт эвхсэний буюу унага тамгалсны баярыг ийн нэрлэдэг.

Мянган унаганы баяр

            Нэгдэлжих хөдөлгөөний үед Төв аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн адуучин Б.Шамбай нэгдэл нийгэмдээ мянга гаруй унага бойжуулж өгсөн учир тус суурьт Мянган унаганы баяр хийжээ.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 262-р тал


Сэтгэгдэл оруулах