2016 оны 05 сарын 27

Увс нутгийн уран барилдаант заан Тоочингийн Батсүрэн 1994 он тавдугаар сарын 2-нд Малчин суманд төржээ. Аав Тэгшийн Тоочин нь сумын заан, төрсөн ах Тоочингийн Батзориг нь хэдэн жилийн өмнө МБӨ-нд гардаг байсан сумын заан юм. 2012 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд сумын начин бол хүртсэн. 2014 онд Малчин сумандаа тойргийн сумын заан, 2015 онд дахин Малчин сумандаа түрүүлж сумын заан цол хүртсэн. Улсын арслан Батжаргалын Ганбат, Увснуур дэвжээний багш Цэдэвийн Цэрэнхүү нарын шавь. Жүдо барилдаанаар хичээллэдэг. Шонхор биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан. 

Хууль сахиулахын их сургууль дээр болдог сумын заануудын барилдаанд энэ хүчтэн хоёр сар дараалан маш амжилттай сайн барилдсан юм. Дөрөвдүгээр сарын 13-ны барилдаанд хоёрын даваанд Сэлэнгийн Д.Баясгаланг тахимдаж, гурвын даваанд Я.Бумбаярыг хөмөрч, дөрвийн даваанд Н.Ширчинхүү бусгаж орхин тавын даваанд үзүүр бөх А.Мягмаржавт унаж уран барилдааны тусгай шагнал хүртсэн. Тавдугаар сарын барилдаанд хоёрын даваанд Өвөрхангайн Н.Даваадоржийг алсын сүвээний барьц авахад нь дагуулж тонгорон орхиод гурвын даваанд гурван бөхөөс Ц.Цолмонбаатарт амлуулж орхин, дөрвийн оноолтод түрүү бөх Ж.Бямбадоньдтой таарч хавируулж унасан.  

Элдэвтэй гоё барилддаг Увсын залууд ирэх жил цолоо ахиулахыг хүсье

Сэтгэгдэлүүд
  • AAAAAA IP:103.10.22.67 2016 оны 05 сарын 29

    aimagiin arslan baih nastai yum ba
  • nabad IP:220.249.109.234 2016 оны 05 сарын 29

    5sariin sumiin zaanii toim oruulaldaa naba yu xiigeed bgnbe
Сэтгэгдэл