2016 оны 06 сарын 09

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, олс таталтын спортын мастер, сумын заан Цэрэндуламын Чинзориг 1993 оны арванхоёрдугаар сарын 4-нд төржээ. 2014 онд Өлзийт тогсоны наадамд, 2015 онд Дэлгэрхаан сумандаа түрүүлж цолоо баталсан. 2015 онд Аварга дээд сургуулийг суралцан төгссөн. Энэ төгсөлтийнхөн олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн шилдэгүүд байсан юм. Дэлхийд шилдэгт тооцогддог Тайваний багийг ялсан монголын анхны багт ч эдгээр залуус багтаж байсан. Төрмөнхийн Дүгэрдорж, Энхбатын Сумъяабат, Чулуунтөмөрийн Энхмөнх, Баасандоржийн Бадрал, Дөрветханы Бейбит, аймгийн арслан Бат-Очирын Гончигтавхай, Балтмөнхийн Бадамдорж, өгүүлэн байгаа заан цөм 2015 оны Аваргын төгсөлт юм. 2015 оны арванхоёрдугар сарын сумын заануудын барилдаанд Өвөрхангайн Н.Загархорол, Дундговийн Э.Ариунбуян нарыг орхиж тав даван шөвгөрөөд зургаагийн даваанд түрүү бөх Н.Ширчинхүүг багагүй тэвдүүлсэн бөх юм. Бие багатай ч айхтар том барилдаантай, шуудагнаас голдуу барилдаан гаргада, хариулт сайтай бөх билээ.  

Сэтгэгдэл