Бидний тухай

“ТҮМЭН ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” ХХК – ийн товч танилцуулга:

“ТҮМЭН ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” ХХК нь 2014 оны нэгдүгээр сард албан ёсоор байгуулагдсан. Байгуулагдаж эхэлснээсээ хойш компанийхаа нэрийн дор “Түмний эх” студи байгуулан  үндэсний спортын чиглэлээр захиалгат нэвтрүүлэг бэлтгэн Монголын үдэсний ЭХ ОРОН телевизээр дамжуулан үзэгч түмэнд хүргэдэг.

Монгол түмний үндэсний их өв соёл болох эрийн гурван наадам тэр дундаа хурдан морь, хүчит бөхийн цаашдын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгэмд үүсээд буй сөрөг хандлагуудыг зөв талаас нь олон нийтэд сурталчилан таниулах үүднээс нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг. 2014 оны хоёр сараас хойш өнөөг хүртлэх хугацаанд хурдан морины 140 гаран уралдааныг сурвалжлан олон түмэнд хүргэсэн байна. Мөн уяач болон бөхчүүдийн талаарх хөрөг нэвтрүүлэг, сумын 90 жилийн ойн баримтат кино, морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Адуучин” нэвтрүүлэг зэргийг бэлтгэн хүргэсээр байна.

“ТҮМЭН ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” ХХК нь байгуулагдаад удаагүй байгаа ч мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн тул олон түмний дунд нэр хүнд бүхий томоохон студи болоод байгаа билээ.