2016 оны 07 сарын 11

Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадамд дөрвөн зуу гаруй хурдан хязаалангаас Дундговь аймгийн Хулд сумын хоёр үрээ тасарч уралдсаар түрүү айрагт баригдлаа. 

1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат монгол улсын алдарт уяач Бандиагийн Баярсайханы хүрэн. Говийн бүсэд хоёр түрүүлсэн хурдан хүрэн азарганы үр. Эх нь Төв аймгийн Баянцагаан гаралтай. Нэг эхтэй таван хурдан хүрэн үрээний нэг. Өнгөрсөн жил улсын наадамд хөтөлсөөр гуравт хурдалсан. Өнөө жил Сайхан-Овооны Найзын цагаан овоо, Билгэхийн ууланд түрүүлээд энд уралдсан.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын бор. Өөрийн унаган адуу. Битүү үрээ. Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан. 

3. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Нэргүйн Батжаргалын шарга. Өндөршилийн Шурагийн Нармандахын унаган адуу. Даагандаа Ганбын шарга хэмээн алдаршиж, төвийн бүсийн даншиг, Өндөршил, Гурвансайхан, Цогтцэций  сумдын тэгш ойд хол түрүүлсэн. Шүдлэндээ Адаацаг сумын баяр наадамд түрүүлж, Өмнөговийн шигшмэл хурдад аман хүзүүдсэн. Хязаалан өнөө жил Сайхан-Овооны хаврын уралдаан, Далангийн хонгорын тахилга, Төв аймгийн хойд бүс гээд дөрөв дараалан түрүүлээд тав дахь уралдаандаа гуравт хурдалж байна. Энэ өдрийн уралдааныг замын турш хөтөлсөн. 

4. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач Цэндийн Энхтайваны хүрэн. 2013 оны Гиннесийн уралдаанд түрүлсэн цуут хонгор халзан морины эзэн. Алдарт уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уяа сойлгыг тааруулсан. 

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Жамбын Мөнхсүрэнгийн хар. Дэндүү хэмээн алдаршсан Дорнын нэрт уяачийн хар үрээ даагандаа Сүхбаатар аймгийн Жавхлант шаргын хурд уралдаанд аман хүзүүдэж байсан. Орон нутагтаа түрүүлж айрагдаж байсан.  Эцэг Бадамын Агвааны адууны цагаан азарга, эх нь өөрийн шөвгөр халтар азарганы үр. 

6. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жалбасүрэнгийн Бат-Эрдэнэ хул. Даагандаа төрийн их баяр наадамд айрагдаж Цогтцэций сумын ойд түрүүлсэн. Дорнодын бүсийн даншигт аман хүзүүдсэн. 

7. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Цэндсүрэнгийн Онолбатын өсгий цагаан хонгор. Унаган адуу. Даагандаа Дундговь аймгийн баяр наадамд хол түрүүлж, төвийн бүсийн даншигт О.Тагарваа хувилгааны нэр дээр аман хүзүүдэхэд энд айрагдсан Н.Батжаргалын хурдан шарга үрээ түрүүлж байсан юм. Энэ хонгорын ах нь мөн говийн бүсэд арвын дотор хурдалсан сайн үрээ байв.

8. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы Тэнүүн хонгор. Цэрэнгийн Мөнхбаярын унаган адуу. Өнгөрсөн жил улсын баяр наадамд түрүүлж, говийн бүсийн даншигт мөн түрүүлсэн. Уяачдын холбооны ойд айрагдсан. Даагандаа олон түрүүлж айрагдсан. Өнөө жил Баян-Овоо сумын баяр наадамд аман хүзүүдсэн.  

9. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат улсын алдарт уяач Намдагийн Хүрлээгийн ногоон. 

10. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Галбадрахын Батбаатарын саарал. Улсын тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл уясан.  

11. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат тод манлай уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан. 2014 оны улсын наадамд зургаалж, 2015 оны улсын наадамд аман хүзүүдсэн. 2014 оны Жалханзын даншиг, 2015 оны уяачдын холбооны ойн даншигт тус тус аман хүзүүдсэн. 

12. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Жамцын Энхболдын хул.

П.Дашдэмбэрэл, Б.Отгон нарын фотог ашиглав

Б.Лхагва-Очирын хүрэн

Түрүү аман хүзүүний хязаалан

Т.Галбадрахын бор үрээ

Нэргүйн Батжаргалын шарга

Нэргүйн Батжаргалын шарга

Ц.Энхтайваны хүрэн

Ц.Энхтайваны хүрэн

Ц.Энхтайваны хүрэн, Ж.Мөнхсүрэнгийн хар, Ж.Бат-Эрдэнийн хул

Ж.Мөнхсүрэнгийн хар

Ц.Онолбатын хонгор, Д.Эрдэнэбулганы тэнүүн хонгор

Н.Хүрлээгийн ногоон, Г.Батбаатарын саарал, Д.Хишигжаргалын хүрэн халзан

Д.Хишигжаргалын хүрэн халзан

Сэтгэгдэл