2016 оны 08 сарын 29

Үндэсний сурын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт болж өндөрлөлөө. Баян-Өлгий аймагт 36 жилийн дараа зохион явагдаж байгаа энэхүү тэмцээнд 18 багийн 265 харваач оролцов. Халх сурын багийн харваанд:

1-р байр “Алдар” спорт хороо

2-р байр “Хилчин” спорт хороо

3-р байр “Петровис” ХХК-ийн баг

4-р байр Өмнөговь аймгийн баг

5-р байр “Монде” баг тус тус шалгарлаа.

Цуваа харваанд эрэгтэй 280, эмэгтэй 70 харваач оролцсон.

Эрэгтэй:

1-р байр - Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач МУ-ын мэргэн Д.Дэмбэрэлсайхан /35 оноогоор/

2-р байр - Баян-Өлгий аймгийн харъяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны харваач, спортын мастер Ц.Энхтүвшин /35 оноогоор/

3-р байр - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач, МУ-ын гавъяат тамирчин, даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү /34 оноогоор/

4-р байр - Ховд аймгийн харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач, МУ-ын Гоц мэргэн Л.Отгонбаяр /34 оноогоор/

5-р байр - Увс аймгийн харъяат, “Хилчин” спорт хорооны харваач, спортын дэд мастер Л.Ихтэс /34 оноогоор/

Эмэгтэй:

1-р байр - Дорнод аймгийн харъяат, “Монде” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа /38 оноогоор/

2-р байр - Сэлэнгэ аймгийн харъяат, “Алдар” спорт хорооны харваач, МУ-ын Хошой мэргэн С.Энхтунгалаг /37 оноогоор/

3-р байр - Увс аймгийн харъяат, “Алдар” спорт хорооны харваач, МУ-ын мэргэн Д.Норжмаа /36 оноогоор/

4-р байр - Сүхбаатар аймгийн харъяат, “Петровис” ХХК-ийн харваач, спортын дэд мастер Б.Аззаяа /35 оноогоор/

5-р байр - “Хилчин” спорт хорооны залуу харваач З.Пэрэнлэймаа /35 оноогоор/

Шинээр 6 харваач спортын мастер, 8 харваач спортын дэд мастерын болзол хангалаа. 

Сэтгэгдэл