2016 оны 09 сарын 27

Завхан аймгийн Яруу сумын харьяат сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 1998 оны нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь аймгийн заан Мөнхтөр. Өвөг эцэг Доёд сайн барилддаг бөх байв.  Ээжийн талд улсын начин Г.Дайнаа, сумын заан Ягаан, Барамсайн нарын хүчит бөхийн удамтай. Аваргын гараа тэмцээнд оролцон барилдаж эхэлсэн. Сумогоор ч барилдаж байсан. 2014 оноос үндэсний бөхийн бэлтгэл эрчимтэй хийж Баян-Өлгий аймагт болсон өсвөр үеийн улсын аваргад Дундговь аймгийг төлөөлөн оролцож зургадугаар байрт шалгарсан.  2015 оны Дорноговь аймагт болсон өсвөр үеийн улсын аваргад Э.Батсуурь, Б.Лхагвадорж, Ч.Алтангэрэл нарт унаж хүрэл медаль хүртсэн. Өнөө жил Өвөрхангайн улсын аваргад бэлтгэж байгаа хүчитнүүдийн нэг билээ. 2015 онд Яруу сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол, 2016 онд Яруу сумынхаа баяр наадамд дахин түрүүлж цолоо баталсан. Чөлөөтөөр Ш.Отгонбилэгийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Завханы 18 настай залуу өнөө жилийн сумын заануудад нэг юм дуулгах биз ээ. Хууль сахиулахын барилдаанд гурвын даваанд Тоочингийн Батсүрэнтэй тунаж хаясан, Ш.Шаравжамц начингийн нэрэмжит барилдааны нэгийн даваанд Гармаагийн Бат-Эрдэнэ начинг бярдаж хаясан бөх шүү дээ

Сэтгэгдэлүүд
  • Хх IP:202.70.44.10 2016 оны 09 сарын 29

    Эрс сайжирсан байна лэ
  • Ajim IP:203.91.115.41 2016 оны 10 сарын 01

    Ulam saijirna daa
Сэтгэгдэл