Улсын анхны эмэгтэй Алдарт уяач

6/13/2019 4:27:03 PM

Улсын анхны эмэгтэй Алдарт уяач

Дуламын Хорлоодой

1930 онд Төв аймгийн Баянчандмань сумын Өгөөмөр гэдэг газар төрсөн. Цорын ганц улсын алдарт цолтой эмэгтэй. Баруунхараагийн тэжэээлийн үйлдвэрт нормчин, лаборант хийж байсан. 1987 оноос эхэлж хурдан морь уясан. 1989 оны улсын наадамд сартай хүрэн хязаалан аман хүзүүдэж, жороо морь аман хүзүүдсэн. 1990 оны улсын наадамд сартай хүрэн соёолон түрүүлж, халиун шүдлэн дөрөвт хурдалсан. 1991 оны улсын наадамд халиун хязаалан гуравт хурдалсан. 1992 оны улсын наадамд халиун соёолон түрүүлсэн. 1993 оны Амарбаясгалант хийдийн тахилга даншиг наадамд хар азарга түрүүлсэн. 1995 оны улсын баяр наадамд хар азарга түрүүлсэн. 1995 оны Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойд хар азарга аман хүзүүдсэн. Хүү Мягмар дорж, Сэргэлэн нар нь сайн уяач байв. Д. Хорлоодой 1991 онд улсын алдарт уяач цол хүртсэн.


Сэтгэгдэл оруулах




эх сурвалж [182.160.39.19] 6/26/2019 4:06:34 PM

сайн байна уу? танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэж мэндчилье. Дуламын Хорлоодойтой уулзаж явилцах гэсэн юм. холбож өгөх боломж бий юу.

[202.126.89.114] 6/17/2019 8:41:05 PM

Mundag hvn bna shvv vr hvvhedvvd hoochiin sain zalgamjlaasai

Monkhbayr [66.181.179.84] 6/17/2019 12:24:46 PM

Mundag xvn shvv urt naslaj udaan jargaarai