1989 онд тухайн үеийн Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны албаны хүмүүс Япон улсад очиж, Монгол малын үүлдрийг, Монгол адууны үүлдрийг Олон улсын байгууллагад бүртгүүлсэн байдаг. Улмаар БНМАУ-ын Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1990 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар А/69 тоот Малын үүлдэр, хэвшил, омог батлах тухай сайдын тушаал гарснаар Монгол адууны үүлдрийг баталсан.
Мөн Стандартчилал хэмжил зүйн газраас 2010 онд Мал аж ахуй. Монгол үүлдрийн адуу Ерөнхий шаардлага MNS 4099:2010 баталж, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Сэтгэгдэл оруулах