Үндэсний холбоо малчин уяачдынхаа эрхийг хамгаалж, торгосон шийтгэврийг шүүх хүчингүй болголоо.
Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс 2020 оны хавар сунгаанд оролцож торгох шийтгэвэр оногдуулсан малчин уяачдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар олон нийтэд зарласан. 2020 оны 04 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт Дэлгэр овоонд сунгаанд оролцосон уяачыг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд "Хүүхдийн эрхийг зөрчих" заалтын дагуу 500,000 төгрөгөөр торгосон. Торгуулсан уяачын хүсэлтийн дагуу торгууль оногдуулсан шийтгэврт холбогдох гомдлыг боловсруулан, шүүхэд гаргуулсан. Гомдлыг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж, торгууль оногдуулсан шийтгэврийг хүчингүй болголоо.
Холбогдох гомдлын төслийг нийт уяачид өөрсдийн эрхийг хамгаалах боломжтой болохыг уриалж хавсаргав.
Сэтгэгдэл оруулах