АНХ ДУГААР ИХ ХУРЛЫН МЭДЭЭ
2019.05.10
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, УЯАЧДЫН ХОЛБОО” ТББ нийт малчид, уяачид, орон нутгийн уяачдын холбоодтой хамтран 2019 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны Их танхимд, 797 төлөөлөгчтэйгээр Анхдугаар Их Хурлаа амжилттай хийж, Үндэсний холбоо байгуулагдлаа.
Анхдугаар Их хурлаар Үндэсний холбоон дүрэм хэлэлцэж баталж, Анхны Ерөнхийлөгчөөр АИХ дарга асан, Монгол Адуу нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Жамбын Гомбожав гуай 98,1%-ийн саналаар сонгогдлоо.
Манай Үндэсний холбооны гол үзэл баримтлал бол Улсын баяр наадам, /улс, аймаг, сум/ бүх түвшинд, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа улсын бүсийн наадамд хурдан морины уралдаанд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Монгол адуугаараа уралдах, нийт малчин уяачдад тэгш шударга наадах боломжийг бүрдүүлэх зорилготой.
Нэгдүгээрт, Уралдах морьдыг ялгах улсын үүлдэр тогтоох комиссыг байнгын ажиллагаатай, хөндлөнгийн мэдээллийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргаж, үүлдэрлэг байдлыг тогтоох, наадмаас өмнө урьдчилан тогтоох, гарал үүслийн гэрчилгээ олгох, таниулах, эдгээр ажлыг онлайн болгож, сайтад байршуулж ёстой хэлэлцсэн.
Хоёрдугаарт, Унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд уяач, наадам зохион байгуулагчид хүлээгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлага хүлээлгэх механизм бас байнгын ажиллагаатай байх, бүтэц бүрдүүлэх ёстой. Гэнэтийн ослын даатгалын монополь байдлыг таслан зогсоож, шударга өрсөлдүүлэн, унаач хүүхдэд үзүүлэх нөхцөлийг сайжруулах ёстой.
Гуравдугаарт, Хууль тогтоомжийн өөрчлөлтөд саналаа гаргаж, батлуулах үйл явцад нөлөөлж, батлуулах, улмаар үндэсний уламжлалт, соёл, ахуй, үнэт зүйлээ байгаагаар авч үлдэх, бид соёлын биет бус үнэт зүйлийг өөрчлөх, үнэт зүйлийг алдагдуулах эрхгүй.
Дөрөвдүгээрт, Үндэсний холбооны тусдаа хурдан морины уралдааны дүрэм батлахгүй, бидний дүрэм бол Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм, бид энэхүү дүрмийг хэрхэн сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажиллана. Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан. Энэхүү дүрмийн “1.1. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан /цаашид "хурдан морины уралдаан" гэх/-ыг бүх түвшинд болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах шигшмэл, бүсийн хэмжээний уралдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө” гэж заасан.
Тавдугаарт, Үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн Монгол адуугаа уралдуулах зорилгоор, цаашид Монгол адуунаас эрлийз адууг ялгахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу төрөөс монгол малын генетик нөөцийг бүрдүүлж, удам зүйн түвшинд бүртгэлжүүлэх ёстой.
Мөн Анхдугаар их хурлын төлөөлөгчдөөс хурдны чиглэлийн үржүүлгийн адууны импортын хориглох санал гаргаж, нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн, Их хурлаас гарсан шийдвэрийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
Анхдугаар их хурлаар Холбооны ерөнхийлөгч, Уяачдын зөвлөлийн тэргүүлэгч 46 гишүүнийг сонгосон, Тэргүүлэгчдийн тоог 108, Ерөнхийлөгчийн дэргэдэх удирдлагын зөвлөлийн гишүүдийн тоог 21 байхаар тогтоосон.
Удахгүй Уяачдын Зөвлөлийн хурал хуралдаж, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдлагын зөвлөлийн 21 тэргүүлэгч гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.
Дүрмийн дагуу 2019 оны 05, 06 сард багтааж Үндэсний холбооны салбар 5 бүсийн холбоог байгуулна, аймаг, орон нутгийн уяачид, холбоод саналаа ирүүлбэл манай салбар холбоог шинээр байгуулах, байгуулагдсан холбоо Үндэсний холбоонд элсэж, салбар болоход нээлттэй.
Shiidel dewshuulen ajillaj bgaa ni saishaaltai
Амжилт хүсье дэмжиж байнааа.