Дундговийн хонгор соёолон анх Ардын Хувьсгалын 94 жилийн ой 2015 оны улсын баяр наадамд дөрөвт хурдалж, хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнд айргийн морины цол эгшиглүүлсэн байдаг. Түүний дараа “Говь шанхийн хурд” говийн бүсийн уралдаан, ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд мөн л аман хүзүүнд хурдалж, уяач эзэн, уралдаанч хүүхэд, наадамчин олноо баясгасан юм.
Улмаар хонгор халзан морь 2016 онд Өмнөговь аймагт зохиогдсон “Говийн бүсийн уралдаан”-д түрүү магнайд хурдалж амжилтаа ахиулсан билээ. 2017 онд уяач эзний уламжлал ёсоор хавчиг морь жил өнжсөн байдаг. Өнгөрсөн онд Ардын Хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадамд дайчин хонгор морь айргийн гуравт, Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой говийн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалж их говийн эгэлгүй хурдан буян болохоо баталсан .
Хонгор халзан морь эцэг талаасаа Соёмбо хүрэн азарганы гал төл, Монгол Улсын хамгийн залуу Манлай уяач Дундговь аймгийн Хулд сумын харьяат Б.Лхагва-Очирын унаган хүлэг юм. Тэрээр унаган адуугаа улс бүсийн олон наадамд сойж, сүүлийн жилүүдэд тасралтгүй амжилт гаргаж яваа бөгөөд залуу уяачдын төлөөлөл билээ. Тухайлбал Лхагва-Очир уяач 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ой Үндэсний их баяр наадмаас хоёр айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртсэн амжилтаар оны шилдэг уяачдын нэгээр шалгарч, Монгол Улсын хамгийн залуу Алдарт уяач цолоо хүртэж байв. 2018 онд мөн л Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 6 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн амжилттайгаар оны шилдэг уяачдын нэгээр шалгарсан.
Улсын наадмын довыг өндөлзүүлж, наадамчин олныг баясгаж буй ах дүү хүрэн, зээрд хүлгүүд нь залуу уяачийн хурдан хар азарганы төл юм. Уяач маань 2019 оны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр Монгол Улсын Манлай Уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн нь говийн уяач, говийн хүлэг хоёрын чансааг монгол наадмын тэнгэр дор харуулсан бахархалт үйл явдал боллоо.
Эрхэм уяач маань Манлай цолныхоо угаалгыг 5 сарын 25 хийхээр товлосон байна.
Нийтлэлч: Монголын Үндэсний Морин уралдаан Уяачдын холбоо
соёмбо хүрний гал төл гэж юугаа хуцаад байгаан бэ. Соёмбо чинь Цандэлэгт байгаан биш үү
Хонгор халзан морь Жамбагын соёмбо хүрэн угшилтай гэхээр Галшар угшлын хурд болно. Соёмбо хүрний эцэг Галшарын цагааны Маналаас Дарханы Содномдаш, Балжийд дамжин очсон Хүрэн азарганы үр ажээ.
Iim mongol aduu bol mongol hunii negen adil nuudelchnii soyol irgenshliig teegch bulguu. Baigaltaigaa turluhiin zohitsoldolgootoi, iim hurdan hulgiigerliizjuulj boloh uujQuery33108088301795481014_1558617330453?
Iim mongol aduu bol mongol hunii negen adil nuudelchnii soyol irgenshliig teegch bulguu. Baigaltaigaa turluhiin zohitsoldolgootoi, iim hurdan hulgiigerliizjuulj boloh uujQuery33108088301795481014_1558617330453?