Ховд аймгийнч Дарви сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дамдинхүүгийн Түвдэн нь Анхны арван Улсын Алдарч уяач, анхны 11 Манлай уяачдын нэг. Тэрээр 1989 онд Улсын алдарт уяач, 1996 онд Манлай уяач цолоо хүртсэн. Түүний улсын наадамд гаргасан амжилтын товчооныг дурдвал
Өнөө үед нэг адуугаар олон жил айрагтай наадна гэдэг уяач хүний хосгүй нэгэн эрдэм цогцлон бүрдсэний илрэл биз ээ. Бага дөрвөн насандаа төрийн наадамд айрагдсан хилэн хар азарганд Эрхэм төрийн идэр түмний эх цолыг хүртээж байжээ.
Түвдэн агсны Алаг морь Жаргалант угшилтай бөгөөд даага байхаасаа тэрэгний, уяа хатуу морь байсан. Түвдэн Манлай тэрэгний морийг таньж, төрийн наадамд торгон жолоо өргүүлж явсан болой. Толгой өндөр, үе мөч нь бүдүүн давхил нь хүнд, хөлс авахад бусад морийг 10 км-т давхиулж байж авдаг байсан бол, алаг морь 15 км-т давхиж байж хөлс нь гарч, бие нь тавирдаг байжээ. Сүүлд зодог тайлахад нь Түвдэн агсны хүү Монгол Улсын Тод Манлай уяач Батцоож унаж уралдаж байсан гэдэг. Тэр жил их нас хоёр дахин уралдаад, сүүлийн 170 гаруй морин дунд алаг морь 22 настай байхдаа 19-т уралдаж байжээ. СГЗ Ж.Саруулбуян, Шаравдорж нарын хийсэн Алаг морины тухай баримтат кино хүртэл байдаг байна. Дэлхийн хэмжээний баримтат кинонд Алаг морь нэлээн хөгширчихсөн буюу 25-тайдаа тоглож байсан ажээ.
Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дамдинхүүгийн Түвдэн агсны нэрэмжит уралдаан гурван жил тутам зохион байгуулагддаг. Сүүлд 2015 Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаа хөтөлд их насны уралдаан зохион байгуулагдаж байсан. Өнөө жил тус уралдаан 6 сарын 9-нд Хүй долоон худагт зохиогдохоор тов гарсан байна.
Сэтгэгдэл оруулах