Монголын шигшмэл хурдан морьдын  “Их хурд-VII” уралдаан

6/10/2019 5:14:56 PM

1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Монгол шигшмэл хурдан морьдын "Их хурд I" уралдаан анх зохиогдож адуун сүргийн манлай азарга, их насны морьд давхидаг болсон. Тус наадмын түрүү магнайд Дорнод аймгийн Алдарт уяач Б.Базарсад гуайн унаган адуу У.Буяндэлгэрийн Жинст хонгор азарга хурдлан ирж түмэн олноо баясгаж байсан юм.

Түүнээс хойш "Их хурд" наадмын долоон удаагийн түүх бичигдсэн. Өнөө жилийн "Их хурд VIII" уралдаанд цуутай уяачид мааньд газар бөмбөрдөн торолзох хурдан хүлгүүдээ сойж буй нь дамжиггүй юм. Харин морь сонирхогчид, моринд хайртай монгол түмэн тэсэн ядан хүлээж,  наадмын өнгийг цэц булаалдан тааварлаж буй ажээ. Сүүлд  2016.7.24-нд Хүй долоо худгийн зүлэг ногоон дэвжээнд Монголын шигшмэл хурдан морьдын  “Их хурд-VII” уралдаан зохиогдсоныг эрхэм уншигчид маань санаж байгаа биз ээ. Харин тэрхүү уралдаанд хэний, ямар хүлэг айраг түрүүнд хурдлан ирснийг ахин нэг дурсая.

Азарга

  1. Төв. Сэргэлэн сум О.Батболдын хээр
  2. Хөвсгөл. Мөрөн сум Т.Болдбаатарын халиун
  3. Төв. Сэргэлэн сум Б.Сүхбаатарын дүү хээр
  4. Өмнөговь. Цогтцэций сум Д.Бат-Эрдэнийн даян хээр
  5. Завхан. Д.Давгадоржийн шөвгөр зээрд

Их нас

  1. Төв. Дэлгэрхаан сум Ш.Мөнгөншагайн хүрэн
  2. Өвөрхангай. Тарагт сум Б.Энхбаатарын хонгор халзан
  3. Архангай. Төвшрүүлэх сум Ө.Пүрэвбаатарын загал
  4. Төв. Эрдэнэсант М.Даваажаргалын Хакухо зээрд
  5. Өвөрхангай. Есөнзүйл Д.Сэргэлэнгийн хээр

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” II боть, УБ., 2016,  412-415-р тал 

 


Сэтгэгдэл оруулах