XX зууны Анхны арван алдарт уяач
Монголын морин спортын холбоо нь анх 1968 оны 3-р сарын 16-нд байгуулагдсан ба Монгол улсын бүх аймаг, нийслэлд салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байжээ. Морин спортын холбооны тэргүүнээр Намын төв хорооны Хөдөө аж ахуйн хэлтэсийн дарга Балдандорж, Хүнс хөдөө аж ахуйн яамны ерөнхий зоо Д.Самданжамц, УИХ-ын гишүүн Ж.Уртнасан, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд асан Д.Рагчаараднаа нар 1995 он хүртэл ажилласан байдаг. Мөн 1988 онд Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэгийн дарга генерал Ж.Гүррагчаа, Спорт эрхэлсэн орлогч С.Сайнцог нар нь Морин спортын холбоотой хамтран Үндэсний Морин уралдааны хөгжилд гарамгай гавьяа байгуулсан ХХ зууны хурдан морины уяачдад “Монгол Улсын Алдарт уяач” гэдэг эрхэм цолыг анх удаа бий болгож дор дурдсан хүлэгчдэд олгосон юм. Үүнд:
Мөн БНМАУ-ын Морин Спортын холбооноос Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Алдарт уяач Мөнхийн Данзаннямын хүрэн азарганд 4 түрүүлж, нэг айрагдсаныг үнэлж “Ажнай хүлэг” цол олгосон юм. Үндэсний их баяр наадам болон бүсийн уралдаанд түрүүлсэн азарга, их насанд “Түмний эх”, 2 түрүүлбэл “Даян түмний эх”, 3 түрүүлбэл “Дархан түмний эх” цол олгодог болжээ.
Уяж сойсон хурдан морь нь төв, орон нутгийн наадамд олон удаа түрүүлсэн, дээгүүр давхисан бол алдарт уяач цол олгодог. Монгол улсын алдарт уяач, аймгийн алдарт уяач, сумын алдарт уяач гэх зэрэг ангилалтай ба 4 жилийн дотор уяж уралдаалсан мориноос нь айрагдсан 16, түрүүлсэн 8, түүнээс гадна хурдан морь уях аргын талаар гарын авлага бичиж, хоёроос доошгүй залуу уяачийг сургаж бэлтгэсэн бол уг адуучин улсын алдарт уяач цол хүртэнэ. Түүнчлэн аймгийн алдарт уяачийн болзлыг давтан биелүүлбэл улсын алдарт уяач, сумын алдарт уяачийн болзлыг давтан аймгийн алдарт уяач цол олгоно.
Улсын анхны Алдарч уяач
БНМАУ-ын алдарч уяач цолны нэг тоот үнэмлэхийг 1988 онд энгэрийн тэмдэг, эрээн майхан, хурдан морины хусуурын хамт гардан авсан хүн бол Хэнтий амйгийн Галшар сумын ард Донойн Цэгмид юм. Тэрбээр 1908 онд Сэцэн хан аймгийн Хардал бэйсийн хошуунд төрж 5-6 наснаас наадмын морь унаж 80 гаруй насалтлаа морь шинжих, таних, уяж сойх, хурдлуулах талаар нэрд гарчээ. Түүний уясан морьдоос улсын наадамд 10 морь айрагдсаны 8 нь, 5 морь түрүүлсний 3 нь өөрийн нь морьд байжээ. Улс хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэнэ 6 морины 5 нь Хэнтий аймаг авсны 4 нь Галшар сумынх бөгөөд түүний 2 нь Д.Цэгмидийн морь байв.
Саарал азарга төл улсад түрүүлсэн “ Бөгөн” хул
Их шинжээч Донойн Цэгмидийн ховорхон бичлэгийг дараах линкээр орж үзээрэй.
https://www.facebook.com/watch/?v=1431747800399326
Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 410-р тал
Сэтгэгдэл оруулах