Сүнс оршихуй
Сүнс адууны биеийн эд эрхтэнд дамжин оршино. Сүнс байрлах эл өдөр тухайн эрхтэнд аливаа засал, мэс хүргэхийг цээрлэнэ.
Шинийн нэгэнд тавагт
Шинийн гурванд шилбэнд
Шинийн дөрвөнд борвинд
Шинийн таванд тойгонд
Шинийн зургаанд сүүжний нүхэнд
Шинийн долоонд олон ясанд
Шинийн найманд бөөрөнд
Шинийн есөнд улаан суганд
Шинийн арванд урд хөлийн тавганд
Шинийн арван нэгэнд сагагт
Шинийн арван хоёронд шилбэнд
Шинийн арван гурванд өвдөгт
Шинийн арван дөрвөнд мөрөнд
Шинийн арван таванд бүх биед
Хуучин арван зургаанд хананд
Хуучин арван долоонд хүзүүнд
Хуучин арван найманд дэлэнд
Арван есөнд аман хүзүүнд
Хоринд хоншоорт
Хорин нэгэнд шүдэнд
Хорин хоёронд тагнайд
Хорин гурванд хэлэнд
Хорин дөрвөнд магнайд
Хорин таванд өвчүүнд
Хорин зургаанд аюулхайд
Хорин долоонд бэлгэст
Хорин найманд сүүлэнд
Хорин есөнд нуруунд
Гучинд бүх биед оршино.
Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 125-р тал
Сэтгэгдэл оруулах